Хятад улсад Евразид хамгийн уртад орох Янцзы голын доогуур явах метроны эхний шугамын нээлт боллоо гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлж байна. Ухань хотод тавьсан шугам нь хятадын төвийн Хубэй мужаар дайрч байна.

Метроны шинэ шугам хотын төвийг Янцзы голын янз бүрийн эргүүд дээр орших томоохон хоёр дүүрэгтэй холбож байна. Галт тэрэг нь гол доогуур цагт 36 км хурдтай гурван минутын турш явна. Усан доогуур хонгил тавих нь шинэ шугамын барилгын ажлын /2,37 тэрбум долл./ хамгийн хүнд нь байсан гэж төслийн инженер сэтгүүлчдэд ярьжээ. Энэ хонгилын урт нь ослын замын гарцын хамт 3 км юм.

Хятадын их Янцзы голын доогуур нанкинь орох бас нэгэн метрог барьж байна. Уг зам 2015 онд ашиглалтанд орно.