Красноярскийн / ОХУ –ын Сибирь/ Емельяново хотод иргэн савтай хий дэлбэрсний улмаас БНАСАУ - ын нэг иргэн амиа алдаж, 22 хүн нэрвэгджээ. Хязгаар нутгийн ОБЯ -ны уламжилснаар, амиа алдагсад нь бүгд БНАСАУ ын иргэд байсан тухай “Интерфакс” мэдээллээ. Байшин барьж байх үед дэлбэрэлт гарсан бөгөөд одоогийн байдлаар Емельяново хотын эмнэлэгт хүнд байдалтай дөрвөн хүн эмчлүүлж байна. Бусад 18 хүн Краснийярскийн түлэгдлийн төвд дунд болон хүнд зэргийн гэмтэлтэй эмчлүлж байна. Урьдчилсан мэдээнээс үзвэл, халаалтын үед хий асгарч байсны улмаас хийн баллон тэсэрхэд хүрчээ. Мөрдөн байцаах хороо уг хэргийг мөрдөх ажлыг эхлүүлээд байна. БНАСАУ ын бүх иргэд Красноярскийн хязгаарт хууль ёсоор ажиллаж байсан.