Энэтхэгийн нийслэл хотод 12-р сарын 16 –нд бүлэг эмтгээдүүдэд хүчиндүлсэн залуу эмэгтэй бямба гаригийн шөнө сингапурын эмнэлэгт нас баржээ. Энэтхэгийн ХМХ-үүд ийн Аманат хэмээн нэр өгсөн хорин хоёр настай эмэгтэйг Делигийн баруун-өмнөд хэсгийн дүүрэгт автобусан дотор зургаан согтуу эрэгтэй хүчиндэж, зкодсож гэмтээсэн юм. Энэтхэгийн олон хотуудад эсэргүүцлийн жагсаал явагдаж, тэдгээр хүчингийн хэрэгтэнүүдийг дүүжлэхийг шаардав. Хэлэгнэсэн энэтхэгчүүд эмэгтэйчүүдийн хүчирхийллэлтэй тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаардав.Энэтхэгийн ЗГ шуугиант гэмт хэргийг мөрдөх тусгай комиссийг байгуулж, хотуудад аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг чангатгахаар амлав. Зургаан хүчирхийлэгчийг бүгдийг нь баривчлаад байгаа аж. Тэднийг шүүх хурал 1-р сарын 3 нд болно.