Ирэх оноос Тайван нефть, байгалийн хий Өмнөд Хятадын тэнгисйн усан дорхи эх газрын үргэлжлэлд хийж эхлэх төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр Франс Пресс агентлаг орон нутгийн эвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийг үндэслэн уламжлав. Геологийн хайгуул Спратлийн хамгийн том Тайпин арлын орчимд хийнэ. Тайваны засаг захиргаанаас энэ төсөлд 585 мянган доллар гаргах тухай Тайваны энергийн хэрэг эрхлэсэн газрын төлөөлөгч Франс Пресс агентлагад мэдээллээ. Тайван Спратли арлууд орчимд геологийн хайгуулын ажил хийж эхлэх нь бүс нутгийн тэртэй тэргүй түгшүүртэй байдлыг даамжруулж мэднэ. Тайбэй төдийгүй бүс нутгийн хэдэн улс түүний дотор Вьетнам, Бруней, Малайзи, Филиппин улсууд эдгээр арлын талаар Хятад улстай маргалдаж байна.