Техникийн дэвшилийг цангаа зогсоож мэдэх юм. Энэ тухай НҮБ-ын шинжээчид “Тодорхой бус байдалд болон эрсдэлийн нөхцөлд усны нөөцийг удирдах нь “ сэдэвт илтгэлдээ сэрэмжлүүлж байна. Уг баримт бичгийг зохиогчид усны хувиарилалтыг төлөвлөхийг уриалжээ. Тэгээд дэлхий дээр нэг тэрбум хүн усгүй байна гэдгийг сануулж байна.

Дэлхий дээр усны төлөөх дайн гарах уу? Шинжээчид энэ асуултанд хариулахыг хичээж байна. НҮБ-ын илтгэлд зууны дунд үед хөдөө аж ахуйн цэнгэг усны хэрэглээ 20 % нэмэгдэх тухай өгүүлжээ. Ихэнхи хэсэг нь хөдөө аж ахуйн тариа будааны усалгаанд явдаг . Жишээ нь нэг кг улаан буудай авахын тулд 500 орчим литр ус шаардагдана.

Гэхдээ цэнгэг усны хомсдолын шалтгаан нь дэлхийн хүнсний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өссөнтэй холбоотой гэж үзэж болохгүй юм. Энд хамгийн чухал үүрэг дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой байна гэж “Экозащита” экологийн бүлгийн оросын талын тэргүүн Владимир Сливяк тэмдэглээд

«Цаг уурын өөрчлөлт нь байгаль дэлхийн тэнцвэрээ алдагдсантай холбоотой. Эдгээр нь цаг агаарын эрс өөрчлэлтүүдээр илэрдэг. Энэ тохиолдолд хамгийн зөв гарц бол нөөцийг дахин хуваарилалтанд оршино» гэлээ.

Экологичдын үзэж байгаагаар, үүнд “донороор “ Бразил улс байж чадах аж. Харин Орос улсын хувьд бол ус нь нефть, хийн нэгэн адил ашиг олох эх булаг болж мэдэх юм. Ундны усны ерөнхий туршилтын төвийн ерөнхий захирал Юрий Гончар хэлэхдээ

«Одоогийн байдлаар оросын бизнес эрхлэгчид Кавказийн бүсээс тэнгисийн боомтууд руу хоолойнуудыг барьж байгуулах төслүүдийг судлаж байна. Энд бол Өмнөд Европ болон Африк руу ус зөөх усан онгоцнууд руу ус юүлэх хоолойнуудын тухай яригдаж байна. Гол мөрний усыг эргүүлэлгүй, нэг голоос нөгөө гол руу суваг таталгүй байгалийн нөөцийг ухаалаг болон элдэв ул мөргүй дахин хуваарилах ухаалаг санааг судлаж үзэхэд утга учир бий» гэлээ.

Голын урсгалыг өөрчлөх практик нь нилээд дэлгэрсэн. Хятадын ЗГ тус улсын хойд хэсгийг ундаалахад голуудын усны урсгалуудын тэс өөрчлөж маш их хэмжээний хөрөнгийг зарсан. Экологичдын үзэж байгаагаар, ийм маягийн үйл ажиллагаанууд нь яавч байгалийн хувьд эмгэнэлт үйлгүйгээр дуусахгүй.

Түүнчлэн,Саудын Аравын хэвлийн хөрснөөс идэвхитэй ус шаахаж байгааг дурдаж болно. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, хэрвээ бүс нутгийн усны бодлогыг өөрчлөхгүй юм бол 40 жилийн дараа тус хаант улсад чандмань эрдэнийн нөөц дуусч болзошгүй юм. Ингэхдээ Эр-Риядад энэхүү тулгамдсан асуудлыг мэдэрч эхлээд байна. Одоо тэд бусад орнуудад хөдөө аж ахуйн зориулалтаар газар авч, ундны ус гаргах технологийг идэвхитэй боловсруулж эхлээд байна. Энэ тухай Юрий Гончар хэлэхдээ

«Саудын Арав нь усыг ундны болгож цэнгэгжүүлэх зорилгоор хөрөнгө зарцуулж байна. Сүүлийн 5 жилд 10 гаруй тэрбум доллар зарцуулжээ. Маш нарийн шүүрээр усыг гаргаж, давсыг шүүн авч байна. Гэхдээ энэ нь баян чинээлэг улсад хамааралтай шүү дээ. Тиймээс ядуу орнуудад дотацын хөтөлбөрүүдийн тухай яригдах болж байна» гэлээ.

Хүн амыг ундны усаар хангах тулгамдсан асуудал нь улс орнуудын эдийн засагт нилээд чухал нөлөөтэй юм. Усны хомсдол нь улс орнуудыг усны их нөөцтэй бүс нутгуудад иргэдээ алдахад хүргэж мэдэх юм. Үүнээс болж нийгэм – улс төрийн тогтворгүй байдал, сөргөлдөөн үүсэх бодит аюул нүүрлэж болно. Ундны усны төлөө тэмцэл нь зэвсэгт мөргөлдөөн болж хувирч мэдэх юм.