Хүч хэрэглэх ажиллагааг зогсоох нь Сири улсын хувьд гол урьтлал болох ёстой гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Москвад Египетийн ГХ-ийн сайд Мухаммед Амртай хийсэн хэлэлцээнийхээ дүнгээр мэдэгдэв. Лавровын хэлснээр Женевийн албан мэдээ Сирид гарсан хямрал улс төрийн зохицуулалтын үндсэн зүйлийг агуулж байна. Өнөөгийн засаг, сөрөг хүчний төлөөлөгчдөөс Сири улсад шилжилтийн засгийн газрыг эмхлэн байгуулж, шинэ сонгуулийг бэлтгэх тухай албан мэдээнд өгүүлжээ.

Газын зурваст хямралыг давж, палестины дотоодын зөвшөлцөд хүрэхэд чиглэгсдэн Египет улсын санаачилгыг Москва өндөр үнэлж байна гэж сайд хэллээ. Дэлхийн хамтын нийгэмлэг биш сирийн ард түмэн л ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулах асуудлыг шийдвэрлэх ёстой гэж Лавров тэмдэглэв. Сирид мөргөлдөөнд татагдан оролцож байгаа бүх хүчний яриа хэлэлцээг эхлүүлэхийн тулд шилжилтийн засгийн газрыг эмхлэн байгуулах нь зайлшгүй чухал гэж Египетийн ГХЯ-ны тэргүүн онцлов.

Үүний хамт Сирийн өнөөгийн удирдлага улс орны улс төрийн шинэ байгуулалтад оролцох ёсгүй гэж Амр үзэж байна. Египет улс Сирийн дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцох ямар ч ажиллагааг эсэргүүцэж байгааг тэрээр тэмдэглээд бүх талаас гал нэн даруй зогсоохыг уриалав.