ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин америкийн «Магнитскийн хууль» гэгчэд хариу өгөх Дима Яковлевын нэрэмжит хуульд гарын үсэг зурсан тухай өнөөдөр Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Хууль 2013 оны 1-р сарын нэгэнд хүчин төгөлдөр болно. Холбооны хууль ёсоор хүний үндсэн эрх,эрх чөлөө, ОХУ-ын иргэдийн эрх, эрх чөлөөг зөрчсөн этгээдүүдэд нөлөө үзүүлэх арга хэмжээ тогтоов.

ОХУ-ын олон улсын харилцааны хүрээнд холбооны гүйцэтгэх засаг захиргааны байгууллагаас ОХУ-д нутаг дэвсэгэрт орохыг хориглосон АНУ-ын иргэдийн цэсийг зохионо.

Тухайлбал холбооны хууль ёсооор АНУ-ын иргэд ОХУ-ын иргэн хүүхдийг үрчлэхийг хориглов.