Хэдэн жилийн дараа дэлхий дахин оросын ВСТО шинэ нефтийн тухай мэдэх болно. Энэхүү бүтээгдэхүүний нэр “Восточная Сибирь- Тихий океан” /”Дорнод - Сибирь - Номхон далай”/ нэрнээс үүдэлтэй бөгөөд оросын нүүрс устөрөгч нь Ази руу хийн хоолойгоор дамжих юм. Хэрэглэгчдийн өндөр эрэлт хэрэгцээ нь холмигийн чанарт эргэлзээгүй гэдгийг гэрчилж буй юм. Ингээд ВСТО нефтийг дэлхийн нефтийн төрлийн сагсанд орно гэдэгт итгэх л үлдэж байна.

Ойрын хэдэн жилд Орос улсад болон үүний дараа дэлхийн зах зээл дээр ВСТО шинэ сорт бий болох нь тус улсыг дэлхийн нефтийн томоохон экспортлогчдын нэгэн адил хар алтны үнийг тогтоон барих боломж олгоно. Энэ тухай “Российская газета” сонин бичиж байна. Оросын ШУА-ийн дэлхийн эдийн засгийн болон олон улсын харилцааны хүрээлэнгийн ахлах эрдэм-шинжилгээний ажилтан Михаил Субботин шинэ холимог гарч ирж байгаа гэдэгт болон түүний хэтийн төлөвт огт эргэлзэхгүй байна.

«Энэ бол үнийг өөрчлөх таатай боломж. ВСТО-г гаргах төсөл нь өөрөө ийм зэргийн нефть нь 100 хувийн магадлалтай гэдгийг хэлж байна. Харин энэ хэзээ гарах вэ гэдэг нь инженерийн холбоотой асуудал» гэж Михаил Субботин хэллээ.

ВСТО холимогийн үндэс нь Дорнод болон Баруун болоод Төв Сибирийн өндөр чанартай нефтиэс бүрдэж байна. Энэ бүтээгдэхүүн нь хүхэрийн бага орцтойгийнхээ ачаар арабын нефтиэс илүүд тооцогдож байна. Шинэ төрлийг “Восточная Сибирь -Тихий океан” /”Дорнод-Сибирь-Номхой далай” / хийн хоолойгоор нийлүүлэх юм. Одоогийн байдлаар хамгийн дэлгэрсэн оросын нефтээр Urals тооцогдож байна. Гэхдээ энэ нь цорын ганц биш юм гэж Михаил Субботин тэмдэглээд

«Хэрэг дээрээ сахалины төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас Орос улс худалдааны ганц Urals брендээс өөр марктай сэтгэл өндөр амьдарч байна. “Витязь” сорт бол олборлолт явагдаж байгаа суурь юм» гэлээ.

Дэлхийн нефтийн брэнд WTI болон Brent бүтээгдэхүүн холимогуудтай дүйцэх бүтээгдэхүүн гаргах шаардлага аль хэдийнэ урган гарсан. Гэхдээ ВСТО нефтийг дэлхийн нефтийн сагсанд маргаашнаас оруулна гэж хэлэх бас эрт байна гэж хөрөнгө оруулалтын “Антон” бүлгийн шинжээч Вячеслав Буньков ярьсан юм. Гэхдээ оросын хар алтны шинэ маркийн ирээдүйн хэрэглэгчдийг одооноос нэрлэж болно гэж Буньков хэлэхдээ

«ВСТО дэлхийн нефтийн хамгийн эрэлт хэрэгцээтэй марк болоход тодорхой цаг хугацаа шаардагдах юм. Яагаад гэвэл, хэрвээ бид ВСТО-гийн бүх нийлүүлэлтүүдийн бүх бүтцүүдийг үзэх юм бол энэ нь нилээд бага хэмжээ юм. Ингэхдээ Транснефть нь ВСТО- гийн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбогдуулан дэлхийн зах зээлийн нефть нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Ингээд тодорхой хугацаа өнгөрөхөд тус сорт нь нилээд нэрд гарна. ВСТО-гийн нийлүүлэлтийн гол чиглэлүүд нь юуны өмнө Япон, Хятад, Өмнөд-Солонгос байх бөгөөд чухамдаа Азийн энэ гурван орон байх юм» гэлээ.

ВСТО-г дэлхийн нэртэй брэнд болгохын тулд тэр “өөрийн жинтэй “болох ёстой юм. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтийн хэмжээ. “Дорнод Сибирь-Номхон далай “ хийн хоолойгоор ирэх жил 36 сая тонныг дамжуулна. ВСТО-гийн оросын дамжуулах хоолойн оператор Транснефть нь жилд 80 сая хүртэл тонн нэг төрлийн нефтийг дамжуулах хүчин чадалтай юм.