Хятадын Dagong Global Credit Rating рейтингийн агентлаг АНУ-ын рейтингийг «А»-гаас зохисгүй таамаглал хүртэл доошлуулж мэднэ. Олон улсын практик үйл ажиллагаанаас харахад рейтинг хянаж үзэх нь улс орон урьдын байр сууриа алдах хор уршигтай болдог.

АНУ-ын рейтингийг доошлуулахыг Dagong Global нэг бус удаа оролдож байна. Төрийн ерийн асуудлаар бүгд найрамдах ба ардчилсан намуудын санал зөрсөн явдал ингэх шалтаг болсон. Тус агентлагийн үнэлснээр 2012 оны эцэс гэхэд АНУ-ын өр ДНБ-ий 105, төсвийн орлогын 609 хувь эзлэнэ. 2013 он АНУ-ын хувьд хүнд бэрх жил болно гэж агентлаг таамаглажээ. Ирэх онд АНУ-ын эдийн засаг уналтад орж мэднэ. Учир нь АНУ-д улс төрийн намууд «төрийн өрийн асуудлыг бүрэн төгс шийдвэрлэх талаар зөвшилцөж чадахгүй байна» гэж хятадын рейтингийн агентлаг үзэж байна.

2011 оны 8-р сард хятадын агентлангаас АНУ-д хүчтэй цохилт өгсөн билээ. АНУ гадаадад тавьсан өрөө дарах нь эргэлзээтэй хэмээн агентлаг үзсэн учраас тус улс дэлхийн рейтингээр унаж 13-р байр эзлэх болсон.Дараа нь америкийн Standart & Poors Dagong Global агентлагийн жишээг даган АНУ-ын дээд зэргийн рейтингийг доошлуулав.

Гэвч Fitch, Moody”s хоёр агентлаг АНУ-ын дээд  рейтингийг өнөө болтол хэвээр хадгалж байна. Ер нь Dagong Global-аас үнэлгээ өгсөн 50 улсын 30-ын рейтинг эдгээр гурван агентлагийн байр сууринаас өөр байна.Тухайлбал Dagong Global-ын хувилбараар Энэтхэг, Индонези, Бразили улсуудын рейтинг дээрх гурван агентагийн өгсөн үнэлгээнээс нэлээд өндөр байна.

Dagong Global рейтинг тогтоох талаар америкийн гурван томоохон агентлагийн монопольт байдлыг эвдэх бодолтой байна. Одоогоос барагцаалбал дөрвөн жилийн өмнө тус агентлагаас «том гурвалд» рейтингийн нэг ёсны дайн зарлав. Өөрөөр хэлвэл 2008 оны намар санхүүгийн хямрал эхлэснээс хойш ийм арга хэмжээ авчээ.

Тэр үед эдгээр гурван агентлаг орон сууцны зээлтэй холбоотой америкийн банкуудыг өндөр үнэлж байсан. Гэвч тэдгээрийн рейтинг үнэн чанартаа «хөөс» төдий зүйл болсон. Банкууд дампуурч, АНУ-д орон сууцны, дэлхийд санхүүгийн зах зээл унав.

Ийм нөхцөлд хятадын агентлагийн таамаглалыг сонирхох болсон гэж Эдийн засгийн дээд сургуулийн шинжээч Лев Любимов тэмдэглээд «Монопольт байдлыг эвдэх нь маш зөв байр суурь юм. Хятад тэгэхийг оролдож байна. Ингэх шалтгаан байна уу? Зарчмын хувьд байна. Хэдэн жилийн дараа хятадын эдийн засаг хамгийн томд орно. Тус улсын алт валютын нөөц ОХУ-ын ДНБ-ээс нэлээд хэтэрч байна. Хятад улс дэлхийн зах зээлд дүр төрхөө бодсон маш буурьтай этгээд болсон» гэв.

Рейтингийн дайн гэгч дөнгөж эхлэсэн. Түүний явцыг үнэлэхэд эртдэнэ гэж Хөрөнгийн зах зээлийн хүрээлэнгийн шинжээч Игорь Костиков үзэж байна. Тэрээр ярихдаа «Америкийн рейтингийн агентлагууд монопольт байдалтай байна. Үүнд анхаарал тавьж, хүчин чармайлт гаргах нь зев. Гэвч одоогоор тэдгээрийн монопольт байдлыг эвдэж мэдэх ямар ч шинж тэмдэг алга гэж бодож байна. Харамсалтай нь энэ нь хүнд түвэгтэй асуудал юм. Байдлыг өөр болгоход их хүчин чармайлт, хөрөнгө мөнгө  шаардагдана» гэв.

2012 онд Dagong Global, оросын «Рус-Рейтинг», америкийн Egan-Jones Ratings компаниуд «гурвалжин» байгуулж, монопольт байдлыг эвдэхийг оролдсон билээ. Түншүүд Universal Gredit Rating Group рейтинг зохиох биеэ даасан алба байгуулах бодолтой байна. Ингээд америкийн рейтингийн томоохон гурван агентлагийг түгшүүлэх бодит хүчин зүйл бий болсон шиг байна.