Өчигдөр 12-р сарын 27-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Төрийн зөвлөлийн 2012 оны төгсгөлийн хуралдаан хийлгэв. ОХУ-ын субъектуудийн гүйцэтгэх захиргааны  хуучин ба өнөөгийн хэд хэдэн удирдагчид мөн зөвлөлдөх байгууллагын бүрэлдэхүүнд ордог. Ерөнхийлөгч Төрийн зөвлөлийн дарга юм. Төрийн зөвлөлийн 2012 оны сүүлчийн хуралдаанаар бүс нутагт хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдүүлэх, бизнесийг амжилттай хөгжүүлэх асуудлыг авч хэлэлцэв.

Орос улс долоон жилийн дотор хөрөнгө оруулах таатай нөхцлийн рейтингээр дэлхийд 20-р байр эзлэх ёстой гэж нэг жилийн өмнө Владимир Путин мэдэгдсэн билээ. Засгийн газар болон бүс нутгийн удирдлагаас улс оронд тулгарсан чухал зорилтыг биелүүлэх зорилгоор нөр их ажил хийж, захиргааны саад тотгорыг арилгаж, хууль тогтоомжийг боловсронгуй болгож байна.

Оросын эдийн засаг, дэд бүтцэд хөрөнгө оруулах нөхцөл сайжирсныг хөрөнгө оруулалтын уур амьсгалын сүүлийн үеийн рейтинг харуулж байна. Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын эрсдэлийг багасаж байгааг улам мэдрэх болсон. Мэдээжээр байдал бүрэн сайжрах яагаа ч үгүй: авилгал, түрэмгийлэх явдал,удирдлагын хүнд суртал зэрэг эрсдлийн хүчин зүйлийг арилгаагүй. Гэсэн ч нөхцөл байдал аажмаар сайжирч байна.

Орос улс дэлхийн шилдэг практикыг ашиглах ёстой гэж Владимир Путин мэдэгдээд «Хөрөнгө оруулагчийн төлөө жинхэнэ өрсөлдөөнийг хөгжүүлэх хэрэгтэй. Бүс нутаг бүр бизнесэд  хамгийн сайн нөхцөл бүрдүүлэх ёстой. Тэгвэл улс орон маань шууд хөрөнгө оруулагчийн төлөө дэлхийн өрсөлдөөнд амжилт гаргана» гэв.

Оросын бүс нутгуудын чадавхийг манай ба гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж, дэд бүтцийн хөгжил, Холбооны улсын субъектэд ямар төрийн дэмжлэг, хөнгөлөлт байгааг бүрэн мэдээлэх нь зайлшгүй чухал гэж Оросын ерөнхийлөгч онцлов. Үүнд бүс нутгийн удирдагчид гол үүрэг гүйцэтгэнэ гэж төрийн тэргүүн мэдэгдээд

«Бид бүс нутгийн санхүүгийн талаар биеэ даах эрхийг өргөжүүлнэ. Үүний хамт илүү хатуу шаардлага тавих хэрэгтэй. Бүс нутгийн удирдагч үйлдвэрлэл эрхлэлтийн уур амьсгалын чанарын төлөө улс төрийн хариуцлага хүлээх ёстой. Бүс нутгийн үр бүтээлтэй ажиллаж байгаа удирдагчид ба тэдний багийн гишүүдийн тухайд гэвэл тэд бүх улсын боловсон хүчний нөөцийн үндэс болох ёстой» гэв.

Төрийн зөвлөлийн хуралдаанд оролцсон зарим засаг дарга хөрөнгө оруулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бүс нутгуудад холбооны төсөвт шимтгэсэн хөрөнгийн нэг хэсгийг буцааж авахын төлөө байна. Ийм арга хэмжээ бүс нутгийн хөгжлийг урамшуулна гэж тэд үзэж байна. Засгийн газар мөн байр суурийг анхааралтай авч үзэж хэлэлцэж байна. Холбооны засгийн ойрын зорилт ОХУ-д хөрөнгө оруулахыг урамшуулах цогц арга хэмжээ боловсруулахад оршино. Тухайлбал хянан шалгах ба хууль сахиулах байгууллагуудын ажлыг цаашид боловсронгуй болгох юм.