Японы хамгаалалтын ”Секом“ компани өөрийн үйлчлүүлэгчдэд дээрэмчдийг дагаж, зургийг авах чадвартай хувийн нисэгчгүй төхөөрөмжийг түрээслүлэх санал тавихаар төлөвлөж байна гэж компаний хэвлэлийн нарийн бичгийн дарга Асука Саита мэдэгдлээ.Түүний ярьснаар, хамгаалалтанд авсан объектуудын нутаг дэвсгэр дээр зөвшөөрөлгүй нэвтрэн ороход төхөөрөмжийг нь хөөргөх аж. Компаний төлөөлөгч тэмдэглэхдээ, энэхүү төхөөрөмж нь ердийн камераар авах боомжгүй зургуудыг авах боломжтой ажээ. Компани нь нисэгчгүй төхөөрөмжийг аюулгүй байдлын онлайн системийг ашигладаг өөрийн үйлчлүүлэгчдэд сард 58 мянган доллароор түрээслүүлэхээр төлөвлөж байна. Үйлчилгээг ирэх оны 4-р сараас эхлүүлэх аж.