Өмнөд Солонгосын Засгийн газар НҮБ –ад Окинавагийн хотгороос Зүүн-Хятадын тэнгис хүртэл үргэлжлэх тивийн усан хилийн илтгэлийг илгээв. Энэ тухай Өмнөд Солонгосын Гадаад хэрэг болон гадаад худалдааны яамнаас уламжлав. 2009 оны илтгэлтэй харьцуулахад, өмнөдсолонгосын усан зам 125 км Японы зүг уртсаж, Японы тэнгисээс 5 милийн наана дуусч байна гэж өмнөд-солонгосын ГХЯ төлөөлөгч мэдэгдэв. Хэд хоногийн өмнө Хятад улс НҮБ рүү ийм төрлийн илтгэл илгээжээ. Хоёр баримт бичгээс үзэхэд, мэдэгдэлд өгүүлсэн хоёр хил нь зарим газруудад двахардаж байгаа аж.Шинжээчдийн ярьж байгаагаар, энэ нь Өмнөд-Солонгос, Хятад болон Японы хооронд мөргөлдөөний шинэ асуудал үүсч магадгүй байна.

Зүүн-Хятадын тэнгисийн ус нь дороо байгалийн хий болон нефтээр баян учраас, Сөүл, Токио болон Бээжингийн хооронд энэхүү газрын төлөө хүчтэй тэмцэл явж байна. Өмнөд-Солонгос, Хятад хоёр НҮБ-ын тэнгисийн эрхийн конвенцын дагуу хил тогтоож өгөхийг шаардаж байна. Япон улс үзэхдээ, уг хилийг улс бүрийн эргээс тэгш зайнд хуваах ёстой гэж байна.