Орос улс дэглэмийг солих үйл ажиллагааны асуудлыг хуульчлах оролдлогын эсрэг шийдвэртэй сөрөн зогсох төлөвтэй байна гэж “Интерфакс” агентлагт ОХУ- ын ГХЯ -ны тэргүүн Сергей Лавров өгсөн ярилцлагадаа тэмдэглэв. 2013 оны оросын дипломатуудын урьталууд ын тухай ярихдаа, Орос улс урьдын адил дэглэмүүдийг “хариуцлагыг хамгаалах” асуудлаар солих үйл ажиллагааг хууль ёсны болгох оролдлогуудын эсрэг байр суурьтьай байх юм.

Орос улс нь бүс нутгийн болон дэлхийн тулгамдсан асуудлуудыг тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон бүх улсуудын эрх тэгш байдлын үндсэн дээр дипломат аргаар шийдвэрлэхийг эрэлхийлэхийг шаардах болно . Лавровын хэлж байгаагаар, Москва нь олон улсын тавцан дээр Ойрхи-Дорнод болон Хойд Африк, Солонгосын хойг болон Афганистаны байдал дээр анхаарлаа төвлөрүүлнэ.