Сирийн ЗГ болон сирийн сөрөг хүчнийхэн тус улсад энхийг сахиулагчдыг байрлуулах шаардлагатай байгаатай санал нэгтэй байна гэж НҮБ-ын болон АОЛ-ийн Сирийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими Дамаскад мэдэгдэв. Тэрээр энд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ, сирийн нийслэлийн хүчирхийллийг нэн даруй зогсоох шаардлагатай байна гэв.

Гал зогсоох дэглэмийг анхааралтай хянах хэрэгтэй гэж тэр цохон тэмдэглэв. Ингэхдээ ажиглагчдын үүргийг олон улсын хүчнийхэн хүлээж болох юм. Олон улсын хүчнийхнийг байрлуулах тухай эцсийн тохиролцоонд одоогоор хүрээгүй байна. Гэхдээ талууд эдгээр хүч нь шаардлагатай байгаад санал нийлж байна гэж Брахими тэмдэглэв.

Уг ажиллагаа нь ажиглагчид, цэргийнхэн болон иргэний төлөөлөгчдөөс бүрдсэн нийт 4-10 мянган тооны хүн байх аж. Брахими мэдэгдэхдээ, Сирид ирэх аливаа энхийг сахиулагчдын бүрэн эрх болон хугацааг НҮБ ын АЗ-тэй тодорхой тохирох болно гэв. “Энэ нь түрэмгийлэл бус юм гэдэг хатуу баталгаа байх болно “гэж дипломат хэллээ.

Түүний ярьснаар, энхийг сахиулагчдын гишүүн орнуудын жагсаалтыг сирийн засгийн газар, сирийн сөрөг хүчнийхэнтэй нягт хамтран бүрдүүлэх юм. НҮБ-ын тусгай төлөөлөгч тэмдэглэхдээ, хүчирхийллийг зогсоосны дараа шилжилтийн засгийн газрыг бүрдүүлэх ёстой гэв. ЗГ нь парламентын юм уу ерөнхийлөгчийн сонгууль явуулах хүртэл засгийн эрхийг барина.

Бямба гаригт Москвад Брахими хүрэлцэн ирж, ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтой бүх сирийн яриа хэлэлцээрийг эхлүүлэх хүчин чармайлтуудын тухай хэлэлцэн ярилцана. Брахимийн ярьснаар, ойрын үед гурван талт уулзалтуудыг АНУ болон ОХУ тай явуулахаар үүний өмнө төлөвлөөд байгаа аж.