Орос улстай хиллэдэг Монгол улсын нутгийн цаг уурт аридизац буюу агаарын чийглэг буурч байна. Ийм дүгнэлтийг оросын болон монголын эрдэмтэд Читад болж өнгөрсөн эрдэм шинжилгээний бага хурал дээр ярьж байлаа.

Эдгээр нутаг дэвгэрүүд нь илүү хуурай цаг агаартай болж байгаа тухай олон жилийн ажиглалтаар хийсэн дүгнэлтүүд гэрчилж байна. Сүүлийн арван жилд хур тундас нь хэвийн хэмжээнээс бага болсон. Зарим төрлийн моднууд хатсан нь Үүний нэг үр дагавар юм.

Нэг талаас, байгальд 10-16 жилийн турш их хур тундастай, бага хурд тундастай үе ээлжлэн ирдэгтэй холбоотой. Нөгөө талаас гэвэл, сүүлийн арван жил дэлхий нийтэд ажиглагдаж байгаа температурын тогтвортой өсөлтөөс үүдэлтэй аридизацтай холбоотой гэж эрдэмтэд ярьж байна. Энэ тухай Оросын ШУА-ийн Сибрийн салбарын Байгалийн нөөц, эколог, криологийн хүрээлэнгийн ажилтан, цаг уурч, Виктор Обязов хэлэхдээ

«Манай нутаг дэвсгэрийн болоод Аргунь голын сав нутгаар жилийн дундаж температур нь дэлхийн хандлагатай адил нэмэгдэж байна, ингэхдээ бүр 2 дахин хурдан. Монгол улсад яг ийм зүйл ажиглагдаж байна гэдгийг монголын мэргэжилтэнүүд хөдлөшгүй баримт сэлттэй ярьж байна. Ингэхдээ Монголд илүү ойр орших Оросын Өвөрбайгальд шүү. Хөрш зэргэлдээ Хятадад жилийн дундаж температур нэмэгдэж байна. Энэ нь сүүлийн 150 жилд тохиосон ажээ» гэлээ.

Одоо үед цаг уурын дулаарал нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн. Ингэхдээ дулаарч байгаа тухай баримт нь биш, харин хүний буруутай үйл ажиллагааны улмаас үүдэлтэй шалтгаан нөхцөлийн тухай маргаан явж байна. Антропогены нөлөө энд байгаа гэдэг нь өчүүхэн ч эргэлзээ төрүүлэхгүй байна. Гэхдээ үүнд хүн чухам ямар хувь нэмэр оруулж байгааг, тухайлбал, 10 % юм уу, 90 % юм уу гэдгийг одоогоор хэн ч хэлж чадахгүй. Юутай ч хүн төрөлхтөний өмнө өөрийн үйл ажиллагааг өөрчлөх зорилт тавигдаж байна гэж Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Байгалийн нөөц, экологи болон криологийн хүрээлэнгийн лабораторын эрхлэгч Ирина Глазырина тэмдэглэхдээ

«Энэхүү процессыг мөчлөгтэй  эсэхээс үл шалтгаалан хүн төрөлхтөн шинээр амьдарч, дасан зохицох ёстой юм. Одоо үед усны нөөцөд хэмнэлттэй хандах ёстой юм. Орд газруудыг олборлохдоо болон хөдөө аж ахуйн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхдээ хөрсний өрөвсөлтийг гаргахгүй байх нь чухал юм. Мэдээж хэрэг, дулааны эрчим хүчийг зарцуулахдаа анхаарах хэрэгтэй юм» гэлээ.

Цаг уурын хуурайшилт нь цөлжилтөнд хүргэдэг. Саяхан Монгол улс нь газрын хөрсний доройтолтой орны жагсаалтанд өртсөн байсан. Монголын улсын нутаг дэвсгэрийн 90 % цөлжилтөнд өртөхөд бэлэн гэж үзэж болно. Мэдээж хэрэг, энэ нь орд газруудыг олборлох болон уламжлалт хөдөө аж ахуйгаас татгалзана гэсэн үг биш юм. Гэхдээ газрын доорх баялагийг чадвартай, экологийн тэнцвэртэй байдлыг алдагдуулахгүй ашиглан, Хятадын жишгээр зүлэгжүүлэх нь тус улсыг цөлжилтөөс аврана.