Сирид химийн зэвсэг хэрэглэх тухай мэдээлэл нь сирийн мөргөлдөөнд гадаадынхныг оролцуулахаар санаархсан өдөөн хатгалга гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдэв. Дипломатын үзэж байгаагаар, ийм маягийн өдөөн хатгалгын зорилго нь сирийн иргэдийн болон тус улсад байгаа гадаадынхны дунд эмх замбараагүй байдал дэгдээхэд оршиж байна. Аливаа үй олноор нь хөнөөх зэвсгийг ашиглах нь байж болшгүй зүйл бөгөөд дэлхийн олон нийт эрс зэмлэн буруушааж байна. Сирийн ЗГ Орос улсад болон өрнөдийн орнуудад ийм төрлийн зэвсгийг ашиглах төлөвгүй гэдгээ нэгэнт амласан гэж Лукашевич хэллээ. Энэхүү үүрэг хариуцлагыг тус улсын сөрөг хүчнийхэн мөн хүлээх ёстой бөгөөд үүнийг бүгд даган мөрдөх ёстой гэж Москва үзэж байна гэлээ. Орос улс сирийн мөргөлдөөнийг цэргийн замаар шийдвэрлэхийн эсрэг байр суурьтай байдаг гэдгийг Лукашевич сануулав.Дипломатын үзэж байгаагаар, Сирийн байдал нь “туйлын хүнд байгаа бөгөөд хамгийн буруу төлөвөөр хөгжиж байна “гэв.