2013-2020 онд оросын сансрын салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийн санхүүжүүлэлт 2,1 триллион рубльд хүрэх тухай ерөнхий сайд Дмитрий Медведев засгийн газрын хуралдаан дээр мэдээлсэн тухай «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагч уламжлав. «Хөтөлбөр Олон улсын сансрын станц гэх мэт хэтийн төлөвтэй төслүүдэд бүрэн эрхтэй оролцох, Сар, Ангараг болон Нарны системийн өөр гаригийг судлах боломж олгоно гэж ерөнхий сайд хэлжээ. Сансрын салбарт Оросын байр суурь хүчит хэвээр байгааг тэрээр онцлов. Үүний хамт мөн салбарт маш олон асуудал тулгарсныг Дмитрий Медведев хүлээв.