«Үйл ажиллагааны хэсгийн» Женевийн албан мэдээ Сири улсад гарсан хямралыг зохицуулахад шаардлагатай бүх саналыг агуулж байна гэж өнөөдөр Дамаскад НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Дамаскад ирж «ямар нэг америк-оросын төлөвлөгөөг» ахиулах гээгүй. Тийм төлөвлөгөө үгүй гэж тэрээр онцлов.

«Сири улсын маш аюултай байдал хөрш зэргэлдээ ба бусад улс орнуудад заналхийлж байна» гэж Брахими хэллээ. Өргөн цар хүрээтэй өөрчлөн байгуулалтын үр дүнд Сири улсад мөргөлдөөнийг зохицуулж болно гэж тэрээр үзэж байна.Бүрэн эрхтэй шилжилтийн засгийн газар эмхлэн байгуулах хэрэгтэй гэж Брахими тэмдэглэн хэллээ. Шилжилтийн засгийн газар Сири улсад сонгууль явуултал ажиллах ёстой гэж тэрээр үзэж байна.

Сирийн талаархи «Үйл ажиллагааны хэсгийн» бага хурал 2012 оны 6-р сарын 30-нд Женевэд болсон юм. Сири улсад улс төрийн өөрчлөн байгуулалтын үйл явц тайван эрчимтэй явагдах ёстой гэж албан мэдээнд өгүүлжээ. Энэ баримт бичиг мөргөлдөөнд татагдан оролцож байгаа бүх талыг оролцуулан шилжилтийн засгийн газрыг Сири улсад эмхлэн байгуулж, Үндсэн хуулийг хянан үзэж, олон намыг оролцуулах сонгууль явуулахыг уриалсан юм. НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван улс албан мэдээг сайшаажээ.