Монголын MNC телевизийн дэлгэцнээ Орос улсын тухай цуврал нэвтрүүлэг гарч эхэллээ. Анх телевизийн уран бүтээлчид болон телевизийн удирдлага “Оросын долоо хоногийг” явуулахаар сэдэж байжээ, гэтэл уг нь сэдэв олон талт болон сонирхолтой болсон тул, тэд уг цувралыг давталттай нэг сарын турш явуулахаар болжээ.

Төслийн хүрээнд MNC телевизийн уран бүтээлчид Москва хотод долоо хоног ажилласан. Сэтгүүлчид Улаан талбай, “Коломенское” музей, Дорно-дахин судлалын хүрээлэн, москва орчмын морин-спортын цогцолбор, тохижилт уран барилгын болон эрүүл мэндийн цогцолборууд болоод Москва болон Москва орчмын түүхэн газруудаар явж сурвалжилжээ.

Монголын зочид “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн хамт олонтой уулзаж, Монголын анд нөхдийн холбооны гишүүдтэй уулзаж, ярилцлага авч, Оросын залуучуудын байгууллагын удирдагчид болон монгол хэлийг мэргэжлийн түвшинд зааж сургаж байгаа оросын нэртэй монголч эрдэмтэдтэй уулзаж ярилцсан ажээ. Тэд бүр оросын нэртэй бизнес эрхлэгчид төдийгүй Оросын баатартай уулзажээ.

Шинэ жилийн өмнө нэвтрүүлгийн прайм-тайм цуврал “Оросын долоо хоног” нэртэй эхлэх бөгөөд түүгээр ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Виктор Самойленко болон Монгол дахь Россотрудничество байгууллагын төлөөлөгч, УБ-ын Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Евгений Михайлов нартай хийсэн ярилцлагыг толилуулах юм.

12-р сарын 31-нд хүртэл үргэлжлэх “Долоо хоногийн” хүрээнд Оросын нийслэлийн түүхэн дурсгалт газрууд болон ОХУ-ын болон МУ-ын Элчин сайдын яамнуудын үйл ажиллагааны талаар болон Москвад суралцаж байгаа монгол оюутнуудын ахуй амьдралын тухай өгүүлэх юм.