Орос улсын хуанлид энэ өдрийг Аврагчдийн өдөр гэж тэмдэглэжээ. Өнөөдөр аврагчийн амаргүй мэргэжил эзэмшисэн баатарлаг хүмүүсийн мэргэжлийн баярын өдөр. Тэд хүмүүст тусламж шаардагдах газар бүр : барилга байгууламж нурж унахад, гал түймэр гарахад, төмөр замын болон тээврийн аваар ослын үед, үер усны гамшигт хамгийн түрүүн тусламжийн гараа сунгадаг. Оросын ОБЯ нь оросын төдийгүй бусад хэдэн арван орнуудын онцгой байдлын үйл ажиллагаануудад идэвхитэй оролцож ирсэн.

ОБЯ-ны гаргасан тоо баримтаар, 2012 онд тус байгууллага 2 сая хохирогсдод тусламж үзүүлжээ. Эдний явуулсан үйл ажиллагааны үр дүнд 200 мянга гаруй хүн аврагджээ. Аврагдсан амь бүрийн цаана өөрийн хувь заяа, ойр дотны хүмүүс болон төрөл төрөгсөд бий. Чухамдаа энэ л ОБЯ -ны үйл ажиллагааны хамгийн гол үр дүн байх гэж тус байгууллагын тэргүүн Владимир Пучков тэмдэглээд

«Энэ жил маш хүнд хэцүү  байлаа. Краснодарын хязгаар болон Сибирь, Алс-Дорнодод байгалийн томоохон гамшигуудын үр дагаваруудыг арилгасан. Нийт 140 мянга гаруй гал түймэр унтраасан. 2,5 мянга гаруй онцгой байдлын дуудлаганд явсан. Эх орны дайны үеийн 40 мянга гаруй зэр зэвсгийг илрүүлж, утсгалд оруулсан. Өнгөрч байгаа жилд олон сайхан буянтай үйл бүтээсэн» гэлээ.

Оросын аврагчид дэлхийн 49 оронд тусламжийн гараа сунгасан. Хэдэн арван үйл ажиллагааг хоёр болон олон талт харилцаануудыг үндэслэн явуулсан.Энэ жил Владивостокийн АНД-н бүс нутгийн Онцгой байдлын яамнуудын 6-р чуулган дээр оросын талын гаргасан санал санаачилгуудыг дэмжсэн юм. Бүс нутагт ОБЯ-ны ивээл дор байгалийн хямралын байдлын төвүүдийг байгуулах болно. 2013 оны төлөвлөгөөнд дэлхий хамгийн том шуурхай мэдрэмжийн хүчтэй аэро бүлгийг байгуулах юм. Гэсэн ч ОБЯ-ны удирдлагын үзэж байгаагаар, цаашид урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх ажлуудад болон эрсдэлүүдийг удирдахад гол анхаарлаа чиглүүлэх ажээ.

Өмнөх жилүүдэд оросын аврагчид АНД-н бүс нутгийн орнуудын байгалийн гамшигт болон техногены сүйрлүүдэд нэрвэгдэгсдэд нэг бус удаа тусламж үзүүлж байсан. Оросын ОБЯ-ны ажилтнууд 2011 оны 3-р сарын Японы цунамид нэрвэгдэгсдэд туслаж, тус улсын нутаг дэвсгэр дээр ажилласан. Вьетнам улсад гарсан хүчтэй усны үер болон хүчтэй салхи гамшигт нэрвэгдэгсдэд хүмүүнлэгийн тусламж хүргэсэн. 2010 онд Монгол улсад зуд турхан нүүрлэж, тус улс 9 сая толгой малаа алдахад, оросын аврагчид малчдыг малын тэжээл, нэн шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн зэргээр хангаж байсан.