Оросын буудлагын зэвсгийн домогт зохион бүтээгч Михаил Калашниковын бие эрс доройтсон тухай мэдээлэл  цуу яриа төдий зүйл юм. Энэ нь худал хуурмаг яриа гэж түүний намтарч Александр Ужанов хэлжээ. Калашниковтай утсаар ярьсан. Зохион бүтээгчийн дуу хоолой хэвийн цог золбоотой байна гэж Ужанов мэдээлэв. Дэлхийд нэрд гарсан АК-47 автоматыг зохион бүтээгчийн биеийн байдлын тухай зөрчилтэй мэдээлэл одоогоос долоо хоногийн өмнө тархав.

Калашниковыг эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн тухай мэдээлсэн билээ. Ужановын хэлснээр зохион бүтээгч төлөвлөгөөт шинжилгээ хийлгэж байна. 93 настай хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал гарах нь мэдээжийн хэрэг.Гэвч тэр бие сайн байна. Олон нийтийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна .

Саяхан Оросын засгийн газраас «Калашников концерн» байгуулах шийдвэр гаргасныг «Национальная оборона» сэтгүүлийн эрхлэгч Игорь Коротченко дурдаад

«Оросын шилдэг Калашников автомат түүний нэртэй салшгүй холбоотой юм. Эдгээр нь янз бүрийн ангилал, загварын зэвсэг юм. Автомат бүр нь орчин цагийн зэвсгийн урлагийн шилдэг бүтээл юм. Зөвлөлтийн үеийн одоогийн Оросын армийн зэвсгийн соёл Михаил Калашниковын зохион бүтээсэн автомат зэвсэгт тулгуурласан» гэв.

Калашниковын цоо шинэ АК-12 автоматыг энэ сарын эхээр Орос улсад туршив. Энэ загварын улсын туршилтыг ирэх оны дундуур хийхээр төлөвлөжээ. Тэгээд оросын хүчний тусгай газруудыг энэ автоматаар зэвсэглэх юм.

АК-47 автомат бүр 60 гаруй жилийн турш жагсаалтад байна Одоо Орос улсад шинэ загварын зэвсэг зайлшгүй чухал гэж Геополитикийн ухааны академийн дэд ерөнхийлөгч Константин Сивков үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Миний бодоход АК-12 автомат олон улсын зэвсгийн зах зээлд АК-47-г зүй ёсоор орлоно. Тэр мөн төрлийн зэвсэгтэй өрсөлдөх бүрэн чадвартай. АК-47 автоматын гайхамшигт амжилтыг давтана гэж найдаж байна. АК-47 үйлдвэрлэсэн ба дэлхий даяар дэлгэрсэн тоо хэмжээгээр нэг ёсны үнэмлэхүй дээд амжилт тогтоосон» гэв.

Калашников автоматыг Орос улсаас гадна Хятад улс ба Дорнод Европ, Латин Америкт үйлдвэрлэж байсан, үйлдвэрлэсээр байна. Янз бүрийн загварын нийт 70 сая гаруй АК зэвсэг үйлвэрлэжээ. Энэ автоматын янз бүрийн загвараар дэлхийн 50 улсын армийг зэвсэглэсэн юм. Энэ автомат гариг дэлхийн бараг бүх улсын тусгай албадын зэвсгийн санд байна.