Орос улс Красноярск, Алтай хязгааруудад шинэ радиолокацын станцууд барьж эхлэнэ гэж БХ-ын дэд сайд Олег Остапенко мэдээлэв. Түүний хэлснээр шинэ станц Орос даяар түүний дотор Енисейск, Барнаул хотуудад барих юм. Радиолокацын станц бол пуужингийн дайралтыг урьдчилан мэдээлэх системийн гол хэсэг юм. Үүний өмнө Орос улс Азербайжаны нутаг дэвсгэрт байгаа Габалины радиолокацын станцыг түрээслэх асуудлаар тус улстай тохиролцож чадаагүй. Оросын өмнөд Армавир дахь радилокацын станц түүнд хамаарагдсан бүсийг хяналтдаа авсныг БХ-ын дэд сайд Остапенко тэмдэглэв.