2015 он гэхэд гадаадын иргэн гадаад паспорт, эмнэлгийн даатгалтай л Орос улсад орж мэднэ. 2015 он гэхэд Орос улсад дан гадаад паспорттай орох тухай ерөнхийлөгч Владимир Путины саяхны мэдэгдэлтэй холбогдуулан өчигдөр Москвад хийлгэсэн Улсын хилийн комиссын хуралдаанаар тус асуудлыг хэлэлцсэн юм. Орос улсад визгүй дэглэмээр орох иргэн заавал эмнэлгийн даатгалтай байх асуудлыг бас хөндөв. Орос улс 37 оронтой визгүй дэглэм тогтоосон. Эдгээр нь гол төлөв ТУХН, түүний дотор Дундад Азийн улсууд юм. Эдийн засаг нь сул дорой байгаа зарим улсын иргэд үнэ төлбөргүй эмчилгээ хийлгэхээр Орос улсад ирж байна.