Египетийн шинэ Үндсэн хууль хууль ёсны биш. Иймээс дөрвөн жилийн дараа хүчингүй болно гэж Египетийн сөрөг «Дустур» либерал намын төлөөлөгч Ясир Хавари британийн «Индепендент» сонинд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Египетийн оршин суугчдын 33 хувь нь Үндсэн хуулийг сайшаасан бүх нийтийн санал хураалтад оролцсон.

Иймээс Үндсэн хууль хууль ёсны биш гэж тэрээр хэллээ. Үндсэн хуулийг батласан нь улс төр, эдийн засгийн тогтонги байдлыг сэргээх замаар хийсэн зайлшгүй алхам гэж Үндсэн хуулийг зохиосон «Лалын ахан дүүс» хөдөлгөөн үзэж байна. Баримт бичиг хүмүүсийг дур зоргоор саатуулж эрүүдэхээс хамгаалж байна. Гэвч Үндсэн хууль иргэний хэргийг цэргийн шүүхээр шүүн таслахыг хориглохгүй байгаа хийгээд чөлөөтэй үг хэлэх нийтлэх, шүтэн бишрэх түүнчлэн эмэгтэй, үндэсний цөөнхийг эрхийг хамгаалахгүй байна гэж шүүмжлэгчид үзэж байна.

12-р сарын 26-нд Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси шинэ Үндсэн хуулийн төсөлд гарын үсэг зурав. Урьд энэ баримт бичгийг бүх нийтийн санал хураалтаар сайшаасан юм. Албан ёсны тоо баримтуудаас харахад египетийн бараг 64 хувь оршин суугч төслийг дэмжсэн байна.