АНУ-ын төрийн өр 12-р сарын 31-нд туйлдаа хүрнэ. Харин конгреес шинэ жил гэхэд өрийг туйлд нь хүргэхгүй бол Сангийн яам өрөнд идэгдэхээс сэрэмжлэх хэдэн арга хэмжээг бэлтгэнэ. АНУ-ын сангийн сайд Тимоти Гайтнер парламентын гишүүдэд явуулсан захидалдаа энэ тухай мэдэгджээ. Эдгээр арга хэмжээ өрөнд идэгдэхийг хэдэн долоо хоногоор хойшлуулна гэж тэрээр тэмдэглэв. Эдүгээ АНУ-ын төрийн өрийн туйлын хэмжээ 16,394 триллион доллар боллоо. 2012 оны 1-р сарын сүүлээр төрийн өр сүүлчийн удаагаа өсөн нэмэгдсэн юм. Зардлыг хорогдуулах төлөвлөгөөний асуудлаар тохиролцохгүй бол 2013 онд төсвийн зардлыг аяндаа 1,2 триллион доллароор хорогдуулж, цэргийн ба энгийн салбаруудын хооронд тэнцүү хуваарьлах юм. Улс төрийн найр тавихгүй бол 2013 оны эхний саруудад ДНБ унаж, ажилгүйдэл гаарч 10 хувьд тэр даруй хүрнэ. Конгресс төрийн өрийн туйлын хэмжээний тухай шийдвэр гаргахгүй бол АНУ өрөнд идэгдснээ зарлаж мэдээлнэ. Урьд 2011 оны зун тус улсад ийм аюул тулгарсан билээ.