Германы Volkswagen,америкийн General Motors хоёр 2013 онд Японы авто үйлдвэрлэгчдийг шахан зайлуулж, хятадын автомашины зах зээлд гадаадын тэргүүлэгч болохын төлөө өрсөлдөнө гэж Bloomberg агентлаг мэдээлэв. Японы Toyota Motor Corp ба бусад компани нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаас болж хоёр орны харилцаа түгшүүртэй хэвээр байгаагийн уршгаар БНХАУ-д автомагшины худалдаагаа хорогдуулж байна. 2013 онд Volkswagen хятадын зах зээлд 2,7 сая машин худалдаж мэднэ гэж агентлаг таамаглажээ. Тухайлбал хятадын түшмэд премиум ангилалын Аудиг дуртайяа худалдан авч байна. Компани шинэ Cadillac XTS, Opel буюу шинэчлэсэн найман загварыг зах зээлд гаргахаар төлөвлөжээ. General Motors 2 cая 650 мянган машин түүний дотор Cadillac XTS, Opel хятадын зах зээлд нийлүүлнэ. Эдийн засгийн өсөлтийн хурдацыг сэргээсний ачаар 2013 онд Хятад улсад автомашины худалдаа 10 хувиар өсөн нэмэгдэнэ гэж Bloomberg агентлаг үзэж байна. China Association of Manufacturers компанийн тооцоолсноор энэ онд Хятад улсад худалдах машины тоо хэмжээ 19 саяас хэтрэх юм.