Сири улсын ГХ-ийн дэд сайд Фейсал Миклад тэргүүтэй засгийн газрын төлөөлөгчид өнөөдөр Москвад хэлэлцээ хийнэ. Женевэд «Үйл ажиллагааны хэсгийн» уулзалтын тохиролцоог үндэслэх НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахимын санаачлага анхаарлын төвд байх болно. Бахрими өнөөгийн засаг ба сөрөг хүчинд тохиромжтой зүтгэлтнүүдээс шилжилтийн засгийн газрыг эмхлэн байгуулахыг санаачилжээ. Хожим Сири улсын удирдагч засгийн эрхийг шилжилтийн засгийн газарт дамжуулж өгөх ёстой. Энэ санаачилгын дагуу Сири улсын ерөнхийлөгч Башар Асад 2013 оны 2 дахь хагас хүртэл засгийн эрхэнд байх болно. Гэвч 2014 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж чадахгүй. Саяхан Дамаскад Брахими Сири улсын ерөнхийлөгч ба нийт сирийн яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа дотоодын сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзав. Брахими ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай 12-р сарын 29-нд хэлэлцээ хийх тухай Оросын ГХЯ мэдээллээ.