«Пэтриот» зенит-пуужингийн хоёр цогцолборыг Сири улстай хил залгаа түркийн өмнөд Газиантеп хот орчимд байрлуулна. Америкийн радар сирийн Алеппо хот дээрх объектийг илрүүлж мэднэ. Өөр дөрвөн пуужингийн цогцолбрыг 2-р сарын нэгэн гэхэд сирийн хилээс 70 км зайтай байрлуулахаар төлөвлөжээ. Газрын Дундад тэнгисийн зүүн хэсэг дээр ажиглах ажиллагаа явуулахын тулд ийм цогцолбор Адан хотод бас байрлуулах юм. 11-р сарын шувтаргаар Анкара эдгээр цогцолборыг нийлүүлэх хүсэлт НАТО-д тавьсан билээ. «Пэтриот» Сири улсын хожмын пуужингийн дайралтаас хамгаална гэж түркийн эрх баригчдын төлөөлөгч мэдэгдэв. Орос, Иран, Сири улсууд НАТО-гийн ажиллагааг шүүмжилж, эдгээр цогцолборыг байрлууснаар бүс нутгийн тэртэй тэргүй түгшүүртэй байдал улам хурцдахыг тэмдэглэжээ.