ОХУ-ын оролцоотойгоор хятадын Зянсу мужид барьж байгаа Тянваний АЦС-ын 2 дахь ээлжийг өнөөдөр барьж эхлэсэн тухай Бээжинд оросын талын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэв. «Росатом» ба БНХАУ-ын цөмийн аж үйлдвэрийн улсын корпорацын удирдагчид АЦС-ын 3 дахь блок барьж эхлэх ёслолд оролцов. Мөн блок тус тус 1060 мегаваттын хүчин чадалтай урьдын хоёр блоктой төстэй. Тянваний АЦС-ын 2 дахь ээлж нэг жилийн өмнө японы «Фукушима-1» АЦС-д осол гарснаас хойш цөмийн барилга байгууламж барихийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосны дараахь Хятадын атомын энергийн салбар дахь олон улсын анхны төсөл болсон юм.

Тянваний АЦС-д хэрэглэх бүх технологи хятадын талаас тавьсан аюулгүй байдлын хатуу бүх шаардлагад нийцэж байгааг Оросын төлөөлөгч тэмдэглэв.Тяньваний АЦС бол ОХУ БНХАУ-ын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн том барилга байгууламж юм.«Росатом» корпорацийн тэргүүн Сергей Кириенкойн сэтгүүлчдэд мэдээлсэнчилэн Тянваний АЦС-ын 2 дахь ээлжийг 2017 оныг дуустал ашиглалтад оруулах ёстой.