Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси засгийн газрын бүрэлдэхүүнд халаа сэлгэлгэ хийхийг ерөнхий сайд Хишам Кандилд даалгав. Өчигдөр төрийн тэргүүн шинэ Үндсэн хууль хучин төгөлдөр болсонтой холбогдуулан улс үндэстэндээ хандан энэ тухай мэдэгдлээ. Түүнчлэн лхагва гаригаас Египетэд хууль тогтоох засаг парламентын дээд танхим-Зөвлөлдөх зөвлөлд шилжсэн тухай тэрээр зарлан мэдээлэв. Ерөнхийлөгч улс төрийн бүх хүчинд хандан «тулгамдсан асуудлудыг шийдвэрлэхийн тулд» үндэсний яриа хэлэлцээ хийж эхлэхийг уриалаад «Египетэд үр бүтээлтэй ажиллагаа явуулах сөрөг хүчний эрхийг хэзээ ч хөсөрдүүлэхгүйг» онцлов. 12-р сарын 26-нд Мурси улс орныхоо Үндсэн хуулийн төсөлд гарын үсэг зурав. Урьд өмнө энэ баримт бичгийг бүх нийтийн санал хураалтаар сайшаасан юм. Албан ёсны тоо баримтуудаас харахад египетийн бараг 64 хувь оршин суугч төслийг дэмжсэн байна. Гэвч бүх нийтийн санал хураалтын дүнг мушгин  гуйвуулсан гэж сөрөг хүчин үзэж, Үндсэн хуулийг хүчингүй болгохын төлөө тэмцэх бодолтой байна.