Шинэ жилээс хүн бүр ид шид, шидэт гайхамшиг болон хүсэл мөрөөдөл биелэхийг хүлээж байдаг. Өвлийн өвгөн Шинэ жилээр заавал бэлэг авчрана гэдэгт итгэхгүй байж яаж болох билээ. Ийм гоё, хурц өнгийн туузаар ороосон бэлэг гацуур модны дор байна гэдэг шидэт зүйл биш гэж үү. Мөн хүүхэд – багачуудын итгэдэг өвлийн үлгэрт:маш олон адал явдлууд гардаг бөгөөд зориг самбаатай, сайхан сэтгэлтэй, хүч тэнхээтэй баатрууд муу муухайг дандаа ялдаг.

Өнөөдөр шинэ жилийн гайхамшиг дэргэд байна. Москвад яг л нөгөө шидэт дохиураар дохидогтой адил цасан вант улс бий болжээ. Хүүхдүүд болон тэдний эцэг,эхчүүд нь өөрсдөө хувирч үлгэрийн оронд айлчилан, хайртай баатруудтайгаа танилцах боломжтой юм. Өвлийн өвгөн аавд шуудангаар захидал илгээж бас болно. Түүнчлэн, сүлд модны наадмын тоглоомыг хийхэд ямарч асуудалгүй бөгөөд гараараа шидэт дохиураар нэг дохиход л үлгэрийн хот цасаар хучигдана .

“Цасаар бүтсэн хүүхэлдэйн кинонууд” нэртэй интерактив үзэсгэлэн нь эргэн тойронд болж байгаа бүх зүйлүүдийг харуулж байна. Эргэн тойронд цасан ширхэг эргэлдэж, компьютер мөсөн дунд хөлдөж, бөнжигнүүр мөсүүд толийг бүрхэн, крантны ус хөлдөнө –танхим тэр чигээрээ э хүйтний вант улс болж хувирна. Тэрч бүү хэл, шалан дээр хүртэл цас хунгарлан, хаа нэгэнтээ шуурга дуулдана. Энэ бүгд нь тайз засал чимэглэл, гэхдээ цасан вант улсад үнэхээрийн тав тухтай, дулаахан байна. Мөн нилээд хэдэн танхимуудад өвлийн тухай шилдэг З0 хүүхэлдэйн киног үзүлж байна.

“Зул сарын ойн эзэд” гайхалтай бүтээл. Энэ бол 1912 онд анх тавьсан хүүхэлдэйн хосгүй бүтээл. Сонирхолтой нь тэртээх 100 орчим жилийн өмнө хийсэн энэхүү бүтээлийн баатрууд болох шавьжнуудыг уран бүтээлчид бараг л амь оруулж чаджээ. Одоог болтол эдгээр нь яг л амьд юм шиг. Хаин “Цасан ширхэг” кино үүнээс бараг 100 насаар дүү. Энэ кино нь Шинэ жилийн өмнө Африкад цас орсон тухай. Орчин үеийн компьютерийн технологийн ачаар энэ бүгд нь маш үнэмшилтэй харагдана.

Ихэнхи хүүхэлдэйн кинонуудыг томчууд бараг л цээжээр мэднэ. Тэгээд алинд нь илүүтэй сонирхолтой байгаа нь бас ойлгомжгүй байдаг. Учир нь үзэсгэлэн дээр насанд хүрэгчид ихэнхи кинонуудыг хийж байгаа зүйлээсээ салалгүй 50, 60, 70-аад оны кинонуудыг нэгэн зэрэг амтархан үзэж байлаа.

Москвагийн “үлгэрчдийн” зохиосон цасан вант улс хавар хүртэл хайлахгуй. Шинэ жилийн болон зул сарын амралтын өдрүүд дууссаны дараа, ингэхдээ баярын дараа бус, хүүхэд багачууд аль ч өдөр эцэг, эхийнхээ хамт өвлийн үлгэрт дотор орж, өвлийн амралтаа сайхан үргэлжлүүлэх боломжтой юм.