Алс Дорнодын гаалийн ажилтнууд ба цагдаа нар Хятад улсаас хиймэл мансууруулах бодисыг Орос улсад нийлүүлэх замыг хаав. Хориотой бодисыг олон улсын шуудангаар явуулж байсан аж. Шанхайгаас явуулсан мансуурулах бодис бүхий хэрээний барималыг авахыг оролдсон Владивостокын оршин суугчийг саатуулсны үр дүнд мансууруулах бодис нийлүүлэх замыг хаажээ.

« Сахалины гаалийн ажилтнууд Хятадаас мансууруулах бодисын нийлүүлэлтийг тасалдуулав», «Холбооны аюулгуй байдлын алба хятадын хиймэл мансууруулах бодисыг тээвэрлэх замыг хаав», «Хятадын мансууруулах бодисын наймаачныг Санкт-Петербургад саатуулав» гэх мэт Хятад улсаас хориотой бодисыг Орос улсад тээвэрлэхээс сэрэмжлэсэн тухай олон арван мэдээлэл интернетэд нэг сарын дотор гарав. Эдугээ шуудан мансууруулах бодис нийлуулэх хамгийн тохилог арга барил болсон гэж Онц байдалд эрх зуй, сэтгэл санааны дэмжлэг узуулэх тевийн удирдагч Михаил Виноградов хэлээд: «Хэдэн грамм мансууруулах бодисыг шуудангийн дугтуйгаар явуулж мэднэ. Энэ нь их хэмжээний херенге менге юм. Шуудангийн ажилтнууд захидлын жингийн ялимгуй ялгааг анзаарахгуй. Еер хувилбарыг дурдая. Хуурамч баримт бичигтэй хун илгээмж явулсан гэж бодоё. Нөгөө хүн өөрийг нь мөрдөж байгааг ажиглавал илгээмжийг авахгуй байж болно. Шуудангаар мансууруулах бодис дамжуулах будуувч аль хэдийнэ ажиллаж эхлэсэн» гэв.

Мансууруулах бодис явуулах ийн арга барил гэмт хэрэгтэнд маш тохиромжтой. Юу гэвэл тэднийг илчлэхэд хэцуу. Гэсэн ч цагдаа нар болон гаалийн ажилтнууд шуудангаар хориотой бодис явуулахтай тэмцэх арга барилтай байна гэж Михаил Виноградов хэлээд: «Шуудангаар ялимгуй хэмжээний мансууруулах бодис явуулдаг. Их хэмжээний хориотой бодис тээвэрлэхэд өөр будуувчийг хэрэглэж байна. Жишээ нь саяхан Холбооны аюулгуй байдлын алба хориотой бодисыг Хятадаас нисэх онгоцоор тээвэрлэх замыг хаав. Гаалийн шалгалтад хамрагдахгуй нисэх онгоцны уйлчлэгчид мансууруулах бодисыг эрдэс бордо, шахмал хунсний нэрийдлээр тээвэрлэж байсан аж. Москвад мөн ачааг хятадын нэгэн ресторанд явуулж, савлаж, Оросын бух бус нутагт явуулж байсан билээ. Гол төлөв хятадын иргэд ийн наймаа хийж байсан нь тэмдэглүүштэй» гэж хэллээ.

Оросын хүүль сахиулах байгууллагуудын мэдээлснээр сүүлийн үед Хятад улсаас хар тамхи тедийгуй хиймэл мансууруулах бодис Алс Дорнодод нийлүүлэх болсон. Эрэлт байвал хиймэл мансууруулах бодисыг хил нууцаар давуулан худалдсаар байх болно. Энэ нь Хятад улсаас мансууруулах бодисын аюул ОХУ-д учрулна гэсэн уг. Харин мансууруулах бодисын тээвэрлэлттэй хийх тэмцэлд оросын гаалийн ажилтан, цагдаа нарын хүчин чармайлтыг хятадын талынхтай нэгтгэвэл илүү их үр дүнд хүрэх нь тод зүйл.