50 хэмийн хүйтэнд, мөнх цэвдэгт орших Якутын нийслэл хотод дацан барьж байгуулна. Якутын эрх баригчид Якутын нийслэл хотын орчмын хосгүй байгаль дунд хийд барих газрын зөвшөөрөл олгожээ. Энэ тухай Ард түмнүүдийн хэрэг эрхэлсэн удирдах газрын мэргэжилтэн Альмира Курчатова ярьж байна: «Бид хотын захын амралтын бүсээс холгүй сайхан байгальтай газар хийд байгуулахад зориулан газар олгосон. Якутад буддын шашинтай 3 мянга орчим хүн байдаг. Якутад, ОХУ -ын адил бүх шашинуудыг адил үзэж, бүх ард түмнүүдийн уламжлалуудыг дэмжих бодлого явуулдаг. Хүн амын тооллогын гаргасан баримтаар, манай оронд 250 улс түмэн болон угсаатны бүлгүүд амьдардаг. Тэд 16 төрлийн шашин шүтэж байна. Якутын буддистууд нь хүн амынхаа тоогоор үнэн алдартаны болон лалын шашинтнуудын дараа орж байна. Ихэнхдээ эд нар бол буриад үндэстэн байна» гэж хэллээ .

Хийдийг энгийн хүмүүсийн болон сүсэгтэн олны “Лотос”/Лянхуа/ нийгэмлэгийн болоод буддизмд талтай, энэ шашинд сайн хандадаг хүмүүсийн хандиваар барьж байгуулна гэж тус нийгэмлэгийн тэргүүн, Еши-Дандар лам ярьж байна: «Аугаа их Будда бурхан түүний сургаалийг хойд зүгт тараахыг зөгнөж хэлсэн байдаг. Манай нийгэмлэг байгуулагдаад 13 жил болж байна. Үүний өмнө бид жилд нэг удаа, Цагаан сарын баяраараа орон нутгийн аль нэгэн соёлын ордонд хурал номоо хурдаг байсан. Якутад олон буриад, халимаг болон монгол хүмүүс ч амьдардаг. Тэд бүгд буддын шашинтнууд. Ингэхдээ уг хийдийг барьж байгуулахад дан буддын шашинтнууд байгаа юм биш. Бидэнд бусад шашныхан тусалж, сэтгэл зүрхнээсээ тусалж, буян хийж байна» гэж хэлсэн.

Хойд өргөрөгт барилга барина гэдэг бол нилээд бэрхшээлтэй ажил. Яагаад гэвэл тэнд жилийн хэдхэн сард л хүчтэй хүйтэн болдоггүй. Хийдийн барилга нь хоёр давхар байх юм. Нэгдүгээр давхарт буддын игүн ухааны сургаалиуд болон зурхайн танхимууд болон эм тан барьж, массаж ажиллах юм. Хоёрдугаар давхарт, жинхэн утгаараа мөргөлийн танхим байна. Танхимын дотоод тохижуулалтыг Энтхэг, Непал, Түвд болон Орос улсын бусад буддын шашинтай Буриад, Тыва улсуудаас захиалж авчрах ажээ.

Одоогийн байдлаар Еши-Дандар ламд хүндэт байр эзлэх нэгэн ариун шүтээн байгаа аж. Энэхүү Буддагийн алтан бурхныг Дээрхийн Гэгээн XIV Далайн лам Түвдэд очсон мөргөлчдийн төлөөлөгчдөөр хүргүүлжээ.