Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху ГХ-ийн сайд асан Авигдор Лимбермантэй хамтран сонгуулийн кампанит ажиллагаа явуулж эхлэв. 1-р сарын сонгуульд «Ликуд» консерватив нам нь Либерманы « Израиль бидний гэр орон» хэт үндэсэрхэг намтай хүчин чармайлтаа нэгтгэнэ гэж Нетаньяху 10-р сард зарлан мэдээлсэн билээ. Либерман 12-р сард олон нийтийн итгэлийг хортойгоор ашигласан зэмлэл өөртөд нь тулгасны дараа ГХ-ийн сайдын албан тушаалаас огцров. Израилийн ерөнхий сайдын сонгуулийн кампанит ажиллагаа гол төлөв ираны асуудалд төвлөрсөн байна. Ираны цемийн хөтөлбөрийг зогсоох нь Израилийн гадаад бодлогын урьтлал болох ёстой гэж Нетаньяху удаа дараа мэдэгдсэн билээ.