Төрийн тэргүүн Ким Чен Ыныг Солонгосын ардын армийн дээд ерөнхий командлагчийн албан тушаалд дэвшүүлсний нэг жилийн ойд зориулсан олон нийтийн арга хэмжээ БНАСАУ-д эхлэв. ЦТАК агентлагийн мэдээлснээр ечигдер Пхеньянд энэ үйл явдлыг үйлдвэрчний эвлэлийн цуглааны хурээнд тэмдэглэв. Өнгөрсөн онд БНАСАУ-ын арми хөгжиж бэхжсэн гэж БНАСАУ-ын үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Хён Сан Жу егуулэв. « Ким Чен Ыны мэргэн цэцэн удирдлагын ачаар хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн. Энэ нь Ким Ир Сен, Ким Чен Ир нарын улсын сур хүчийг дэлхийд харуулсан» гэж тэрээр тэмдэглэв.

БНАСАУ-ын үйлдвэрчний эвлэлийн гишүүд улс орныхоо армийн эрэлхэг зоригтой дайчид болно. Тэд амь насаа өрөн Ким Чен Ынд улс төр, үзэл суртлын дэмжлэг үзүүлж, намын чиг бодлогыг үнэнчээр баримтлан хэрэгжүүлнэ» гэж Хён Сан Жу онцлов.