Турк улс 2 дахь АЦС барих асуудлаар Канад, Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг дөрвөн улстай хэлэлцээ хийж байна гэж өнөөдөр тус улсын энерги, байгалийн неецийн сайд Танер Йылдыз сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрээр хэлэлцээний явцыг тодруулж яриагуй боловч « Өмнөд Солонгос бага зэрэг хоцорч байна» гэсэн тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлэв. Анкара 2 дахь АЦС-аа хойд Синоп хотод барих бодолтой байна. Бараг нэг жилийн өмнө гадаад орнуудаас санал дэвшүүлж эхлэв. Турк улс энэ станцыг 2023 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна гэж сайд өгүүлжээ. Түүнээс гадна Анкара 3 дахь АЦС барих газрыг сонгож авах юм.

Орос улс туркийн анхны АЦС-ыг Мерсин хотоос холгуй «Аккую» талбайд барих юм. Энэ станцын блок 2014 оны дүндүүр барьж эхлэжээ. 2013 оны хавар оросын тал дэд бутцийг бүрэн байгуулж, орон нутгийн эрх баригчдаас золхих зөвшөөрлийн бичиг авах бодолтой байна. Мерсиний «Аккую» АЦС бол Орос улсын хүвьд томоохон төсөл хийгээд Турк улсад стратегийн ач холбогдолтой энергийн импорт нь шалтгаалах төсөл юм. Нийт 4,8 геговаттын хүчин чадалтай дервен блокыг Мерсинд барих юм.