Вьетнам улс “Ханойн тэнгэрт Дьенбьенфу “ ялалтын баяраа тэмдэглэж байна. Энэхүү үйл явдлыг вьетнамын дайны оросын ахмад дайчид санан дурсаж байна.

1972 оны намар Ардчилсан Вьетнам Улс /АВУ/ болон АНУ-ын хооронд црэгийн ажиллагаагаа зогсоох тухай гэрээ хэлэлцээрүүдийг явуулж байлаа. Гэтэл тэдгээрийн явц америкийн улстөрчид болон цэргийнхний сэтгэлд нийцэхгүй байв. АВУ ын удирдлагыг зөрчиж, вьетнамын ард түмний сэтгэл санааг унагаж, вьетнамын удирдлагыг буулт хийлгүүлэхийн тулд америкчууд Энэтхэг –хятадын хойгийн түүхэн хамгийн том болох агаарын “Лайнбеккер-2 ” ажиллагааг төлөвлөсний дагуу явуулжээ. Уг ажиллагаанд 800 гаруй байлдааны онгоц оролцож, тэдгээрийг тэнгисээс АНУ ын 7-р флотын хүчнийхэн дэмжиж байв. 12-р сарын 18-30 хооронд өдөржин шөнөжин Ханой болон Хайфоны бөмбөгдөлтүүд үргэлжилсээр байлаа. Хамгийн гол цохилтуудыг Б-52 бөмбөгдөгч онгоцнууд өгч байлаа. Тэдгээрийг бага өндөрт нисдэг сөнөөгч болон хүнд бөмбөгдөгч, тэр үед хамгийн сүүлийн үеийн гэгдэж байсан F-111 онгоцнууд дагалдаж байлаа. Эдгээр онгоцнуудын зорилго вьетнамын ПДХ хэрэгсэлүүдэд идэвхитэй болон идэвхигүй шуугиан бий болгох буюу дарамт үзүүлэхэд оршиж байв. Үүний тулд вьетнамын пуужингуудын цогцолборуудыг радио-локацын системийн гэрэлд цохиулах “Шрайк” пуужингуудыг ашиглаж байжээ.

Үргэлжилсэн чимээ шуугиануудад пуужингийнхан болон нисэгч нар ажиллаж чадахгуй болдог байсан гэж хурандаа-генерал Анатолий Хюпенен дурсан ярьж байна: «Вьетнамын удирдлагын тавьсан гол зорилт бол Б-52 бөмбөгдөгч онгоцыг утсгах. Тэгвэл энэ их бөөн далавчит машин дотроос, энэ их аймшигт дуу чимээн дотор утсгах гээд үзээрэй дээ! Гэсэн ч хүнд нөхцөлүүд дунд вьетнамын мэргэжилтэнүүд Б-52 -ийг олж унагаж л байсан . Бид энэ ажиллагаанд бэлтгэж байсан. Бид уг онгоцыг хайхад далавчтай радио-локатор станцуудыг ашиглахын зэрэгцээ, байлдааны байрлалаа байнга сольж, зүсээ өөрчилж, шинэ зэвсгийг ашиглаж байсан. Вьетнамын пуужинчид, их бууныхан болон нисэгчид 81 онгоц унагасны 34 нь Б-52 байсан. Хайнон тэнгэрт гал дүрэлзэх нь аймшигтай боловч, барятай явдал байсан. Яагаад гэвэл дайсны онгоц шатаж байлаа. Үүнийг вьетнамын цэргүүд хийсэн. Тэд гайхамшигтай сайхан гар нийлж, шуурхай ажиллаж чаддаг байлаа» гэллээ.

Харин их ялалтын анхны алхмыг 1965 оны 7-р сард хийсэн. Зөвлөлтөд бүтээсэн ЗРК “Двина” пуужингаар анх удаагаа америкийн пуужинг оносон юм. Энэ тухай Вьетнамын дайны ахмад дайчдын Бүс нутгийн хоорондын олон нийтийн байгууллагын тэргүүн Николай Колесник ийн ярьж байна: «Зөвлөлтийн мэргэжилтэнүүд бид жирийн унадаг дугуйнаас цаашгүй техник огт мэдэхгүй вьетнамын охид хөвгүүдэд орчин үеийн их буу-пуужингуудын цоголборуудыг удирдахыг зааж сургаж байв. Ингэхдээ сургуулийн ширээний ард бус, америкийн онгоцнуудын бөмбөгдөлтүүдийн хооронд шүү дээ. Тэгээд тэд сурсан, харин хожим тэд хүний боломжтойгоос илүү байлдсан. Яагаад гэвэл тэд ялсан. Тэд агаарын дайралтаас хамгаалж сурсан төдийгүй, байгалийн ер бусын аагим халуун, чийглэг нөхцөлүүдэд пуужингийн төхөөрөмжийг хагас цагийн дотор хурааж сурсан юм. Гэтэл норматив нь 2 цаг байдаг. Хэрвээ тэд ингэж сурахгуй ю м бол америкийн онгоцнууд төхөөрөмжийг утсгах байлаа. Манай сурагчид маш сайн мэргэшиж байлаа» гэж хэлсэн.

“Лайнбеккер-2 “ ажиллагаа нь унасан. Энэтхэг-хятадын хойгт АНУ- ын агаарын зэвсэгт хүчний 10 % устсан юм. Агаарын ялалтаа вьетнамчууд францын эсэргүүцлийн дайны анхны Дьенбьенфугийн ялалттай адилтган үздэг. Вьетнамын ПДХ систем болон Агаарын зэвсэгт хүчнийхний 1972 оны 12-р сарын 12 өдрийн энэхүү үйл ажиллагаа нь тус улсын батлан хамгаалахын явуулсан гайхамшигтай ажиллагаа хэмээн вьетнамын цэргийн сурах бичгүүдэд орсон юм. “Ханойн тэнгэрийн Дьенбьенфу” нь америкийн түрэмгийлэлд төгсгөл тавьсан төдийгүй, 1973 оны 1 –р сард вьетнамын тавьсан нөхцөлүүдээр Вьетнамын дайныг зогсоох болон энхийн үйлийг сэргээх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм.