Өнөөдөр 12-р сарын 26-нд Японы Либерал-ардчилсан нам улс орноо ахин удирдаж эхлэв. Одоогоос арван өдрийн өмнө парламентын ээлжит бус сонгуульд итгэлтэй ялсны үр дүнд намын удирдагч Синзо Абэ ерөнхий сайд болж, засгийн газрыг эмхлэн байгуулах эрхтэй болов.

Одоогоос гурван жилийн өмнө Ардчилсан нам хагас зүүн жилийн түрш эрх барьж байсан Либерал-ардчилсан намыг солив. Ардчилсан намын гурван ерөнхий сайд гурван жилийн дотор солигдов. Ерөнхий сайд бур Японы зарим хөрш улстай харилцааг доройтуулсан. Япон улс маргаантай Токто-Такэсима арлуудаас болж Өмнөд Солонгостой муудалцав. Энэ хэрэг явдал Солонгосын хойгийг японы милитаристуудаас чөлөөлсөн өдөр болжээ. Бээжин Токио хоёр Дяоюйдао-Сэнкаку арлуудаас болж мудалцсан учир хяиад-японы хэлхээ холбоог хэвийн болгосны 40 жилийн ойн арга хэмжээнүүдийг болиулав. Байдал хятадын хотуудад Японы эсрэг жагсаал хийж, түйвэн бусниулах ажиллагаа явуулах хүртэл даамжрав.

Синзо Абэ ардчилсан намынхны дипломат үйл ажиллагааны алдааг засахгуй байж чадахгуй. Шинэ оны эхээр төлөөлөгчөө Хятад улс руу явуулна гэж тэрээр мэдэгдэв. Синзо Абэ анхны айлчлалаа АНУ-д хийнэ. Гэвч эдгээр айлчлал Токио Бээжингийн хоорондын ба Япон-АНУ-Хятад гурвалжийн түгшүүртэй харилцааг намжааж чадах уу?

Талууд Синзо Абэ тэргүүтэй нам сонгуульд ялснаас хойш Зуун Хятадын тэнгисийн арлуудын тойрны маргаанд нисэх хүчнийг анх удаа хэрэглэв. Мягмар гаригт Токио радар нь хятадын далай судлалын албаны нисэх онгоцыг Дяоюйдао орчимд илрүүлсний дараа сөнөөгч онгоцуудаа нисгэв.

Эдгээр арлыг захиран удирдах анхны хэсэг түшмэдээ Сэнкакуд буулгах бодолтой байна гэж Токио мэдэгдэв. Ийн нөхцөлд Синзо Абэйн төлөөлөгчийн Хятад улсад хийх айлчлал хэр үр дүнтэй болох вэ? Тэр ч байтугай өр нь тэр айлчлах уу? Ямар байсан ч талууд байдлыг бага зэрэг намжаахыг хичээнэ гэж Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Владимир Портяков үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Байдал бага зэрэг намжина гэж таамаглаж байна. Синзо Абэ үүнд нааштай нөлөөлөх бололтой. Байдал даамжрасан учир тодорхой томъёоллыг олоход хэцүү байх. Гэвч ийн байдлаас гарах арга замыг эрэх хэрэгтэй. Хоёр талаас асуудалд илүү тайван хандах ёстой. Харилцаагаа сайжруулах нь зайлшгуй чухал. Шируун хэрүүл маргаан өөр үйл хэрэгт ч зохисгуй нөлөөлсөн. Жишээ нь эдгээр хоёр улс Өмнөд Солонгостой хамт интеграцийн нягт нэгдэл байгуулах нь эргэлзээтэй боллоо. Эдгээр улсын чөлөөт худалдааны бус дэлхийн аж ахуйн газар зуйг ерөнхийд нь өөрчилж мэднэ. Арлуудын тойрны байдлыг бодоход энэ нь илүү чухал асуудал болсон» гэв.

Дээр дурдсан хүчин зуйл Токио Сеулийн хоорондын саналд зөрөлдөөнд ч хамаатай. Хоёр талын байр суурь арлуудын асуудлаар өөрчлөгдөхгүй хэвээр байгаа боловч Өмнөд Солонгос Токтог хяналтдаа авснаа Синзо Абэд дохиолов. Шинэ ерөнхий сайд Сеулд найр тавьбал улс терийн сөрөг хүчин, сонгогчдоос анхны хүчит цохилт хүлээж мэднэ.

Эдгээр гурван улсын цэргийн эвслийг бусниулахгүйн тулд Өмнөд Солонгостой нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыгг хойшлуулахад Японы Ардчилсан намыг АНУ итгүүлж чадсангуй. Ирэх оны 1-р сард Вашингтонд Барак Обама, Синзо Абэ нар уулзаж, асуудлыг шийдвэрийг ахиулж чадах уу? Шинжээчид таамглахаас түдгэлзэж байна.

Гэвч Вашингтонтай туншлэх явдал Хятад улстай харилцааг шинээр төлөвшүүлэхэд нь Синзо Абэд саад тотгор учруулна. АНУ-ын конгресс Абэйн айлчлалд өргөх бэлгийг бэлтгэв. Дяоюйдао арлуудын тойрны нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаас болж Японы аюулгуй байдалд аюул учрвал АНУ тус улсыг дэмжихээ батлан илэрхийлэв. Хятад улсаас үүнтэй холбогдуулан шийдвэртэй эсэргүүцэл мэдэгджээ.