2012 он Орос улсад ерөнхийлөгчийн эрх мэдлий нь хугацаа шувтрах үеэр Дмитрий Медведевийн санаачилсан улс төрийн шинэтгэлийн уриан дор явагдав. Владимир Путин 3-р сард төрийн тэргүүнээр сонгогдсныхоо дараа шинэтгэлийг практик хэрэг дээр хэрэгжүүлж, өөрчлөлтийг бодит цар хүрээтэй болгов. Улс орны улс төрийн системийг илүү ил тод, ардчилсан шинж чанартай болгох цогц арга хэмжээ нийгмэд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргах ур дүндтэй болов. Нөгөө талаас одоогоос нэг жилийн өмнө Улсын думын сонгуулийн дараа өрнөсэн эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн одоо намжиж байна.

Тухайлбал Медведев засаг дарга нарыг сонгох системд буцахыг санал болгов. Бус нутгийн тэргүүн нарын сонгууль сүүлийн найман сард анх удаа 10-р сард явагдав. Манай орон олон арван мянган хүний гарын усэг зуруулахыг шаардалгуй намуудыг бүртгэх хялбарчилсан ёс журамд шилжив. Үүний ачаар шинэ олон арван нам Орос улсад бий болсон. Түүнчлэн Дмитрий Медведев парламентын сонгуулийн ба ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшэгчдийг бүртгэх системийг өөрчлөхийг санаачлав. Жишээ нь төрийн тэргүүний сонгуульд оролцоход шаардагдах гарын үсэг зурах сонгогчдын тоог нэлээд цөөрүүлэхийг санал болгов.

12-р сарын 12-нд Владимир Путин Улсын хуралд зориулсан илгэлтдээ улс орныхоо терийн байгуулалтыг тодорхойлов. Ардчилалаас өөр зам үгүй гэж ерөнхийлөгч онцлон хэлээд: «Бид дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн ардчилсан иж бүрэн зарчмын төлөө байна. Гэвч оросын ардчилал бол чухам оросын ард түмний л засаг юм. Эрх баригч нам, засгийн газар, ерөнхийлөгч солигдоно. Харин энэ нь төр нийгмийн үндэс сүүрийг хамрах ёсгуй. Үндэсний хөгжил тасралтгуй үргэлжилж, тусгаар тогтнол, иргэдийн эрх,эрх чөлөөг хангах асуудлыг хянан үзэх ёсгуй. Ардчилал бол засгийг сонгох төдийгүй түүнийг хянан шалгах боломж юм» гэлээ.

Шинэтгэл цагт нь явуулж эхлэсэн гэж Иргэний санаачилгын хорооны тэргүүн ОХУ-ын сангийн сайд асан Алексей Кудрин хэлээд: «Улс төрийн еерчлелт нийгэмд шаардагдаж байгаа хийгээд улс орны амжилттай хөгжилд зайлшгуй чухал. Эсэргүүцлийн идэвхжил намжсан учир улс төрийн зогсонги байдалд ахин орж болзошгүй гэж санагдаж магадгуй. Миний бодоход унэн байдал огт өөр байна. Нийгмийн хөгжил шинэчлэл, тууний дотор орчин цагийн улс төрийн систем тийш бүрмөсөн эрэгсэн нь оны гол үр дүн болсон» гэв.

Гэвч сөрөг хүчин улс төрийн шинэтгэлд гутрангуй хандаж, тэмцлээ үргэлжлүүлэх бодолтой байна. Сөрөг хүчний удирдагчийн нэг Орос улсын ерөнхий сайд асан «Ардын эрх чөлөөний нам»-ын хоёр даргын нэг Михаил Касьянов хэлэхдээ: «Шинэтгэлийг бодит шинж чанартай болгох хэрэгтэй. Энэ нь улс төрийн намуудын бодит уйл ажиллагаа, засаг дарга нарын бодит сонгууль, Улсын дум ба ерөнхийлөгчийн челеет сонгууль гэсэн уг. Эсэргүүцл үргэлжлэнэ. Ардчилсан хүчин нэгдэн нягтраж, эвсэл байгуулна. Бид парламентын сонгууль хугацаанаас өмнө явуулахыг шаардана» гэв.

Гэвч оросын оршин сүүгчид эсэргуцлийн цуглаан жагсаалд залхаж ядрасынг нийгэм судлалын олон санал асуулгын үр дүн харуулав.Энэ нь сөрөг хүчний удирдагчдаас оновчтой тодорхой хөтөлбөрийг талынхандаа санал болгохын оронд гол төлөв өнөөгийн засгийг шүүмжлсэнтэй холбоотой . Түүнээс гадна хэн ч хувьсгал хийхийг хүсэхгүй байна. Санал асуулгад оролцогчдын санал энэ талаар Владимир Путины 12-р сард илэрхийлсэн үзэл санаанд нийцэв: «Манайд нэлээд олон хувьсгал хийсэн. Тэр ч байтугай одоо хувьсгал хийсэн улс орнуудад юун болж байгааг хараж байна. Эдгээр улсын эдийн засаг, нийгмийн хүрээ сүйдэж, хүмүүс амь үрэгдэж байна. Манай орны дийлэнх олонхи иргэн үүнд сэтгэл түгшин хандаж байна» гэж Владимир Путин хэллээ

Засаг ардчилсан байгууллагуудыг цаашид хөгжүүлэх шийдвэр төгс байна. Гэсэн ч Кремль хуурамч бодлого баримталж байна гэж сөрөг хүчин шүүмжилж байна. Гэсэн ч шинэ шинэ нам бий болж, янз бурийн шатны сонгүүлийн системийг шинэчлэсэн нь улс орны улс төрийн байдал, ардчиллын хөгжилд бодит ур нөлөө үзүүлнэ гэж олонхи шинжээч үзэж байна.