Шымкентын ойролцоо Ан-72 онгоц осолдсоны улмаас 27 хүн амь үрэгджээ. Тэдгээрийн дунд Казахстаны Хилийн албаны тэргүүн Турганбек Стамбеков байсан тухай Казахстаны үндэсний аюулгүй байдлын хорооны хэвлэлийн албанаас уламжлав. Түүнчлэн, тус байгууллагын мэдээлснээр, онгоцнд 12-р сарын 25- нд Астанад болсон Хилийн албаны Цэргийн зөвлөлийн хуралдаанд оролцогчид явж байжээ. Онгоцны осол нь мягсар гаригт болжээ. Уг осолтой холбогдуулан мөрдөх ажиллагаа явуулж байна.