Сирийн хямрал нь “зөвхөн улс төрийн замаар зохицуулагдаж болох бөгөөд цэргийн шийдвэр нь “Сирид ардчилсан төр байгуулахад хүргэхгүй” . Энэ тухай Үндэснийзохицуулах хорооны тэргүүн Хасан Абдель Азим мэдэгдлээ. Дотоод сөрөг хүчний тэргүүн Дамаскад НҮБ ын болон АОЛ ийн тусгай төлөөлөгчтэй уулзалт хийв. Тэрээр “сиричүүдийг амар амгаланд хүргэх бүрэн эрхт шилжилтийн засгийн газрыг” байгуулах ыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Ингэхдээ Абдель Азим “АНУ болон ОХУ -ын хооронд “сирийн асуудлаар” “олон улсын нэгдмэл шийдвэрт” хүрэх нь онц чухал болохыг тэмдэглээд, түүний үзэж байгаагаар, энэ нь улстөрийн урт хугацааны процессд баталгаа өгч байгаа төдийгүй хүчирхийллийг зогсоох боломжтой аж. Үндэсний зохицуулах хороо нь Өрнөдийнхний “сирийн ард түмний хууль ёсны “хувиар хүлээн зөвшөөрөөд байгаа Үндэсний сөрөг хүчний болон хувьсгалын хүчнийхний бүрэлдэхүүнд орохоос татгалзсан. Үндэсний зохицуулах хороо нь гаднаас Сирийн дотоод хэрэгт оролцохын эсрэг байдаг бөгөөд Орос улстай найрамдалт харилцааг хадгалахын төлөө байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.