Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн талынхан тус улсын бүх иргэдийг шинэ Үндсэн хуулийн санал асуулгын дараа хамтарч ажиллахыг уриалав. Тус улсын шинэ үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцсон Египтийн хүн амын гуравны хоёр орчим нь Үндсэн хуулийг дэмжив. Египтийн Сонгуулийн хорооны тэргүүн Самир Абу аль-Муат мягмар гаригийн үдэш хийсэн мэдэгдэлдээ, Үндсэн хуулийн төслийг сонгогчдын 63,8 % сайшаажээ. Египтийн “Мусульманы ахан дүүс” хөдөлгөөний удирдагч Мухаммед Бадие хэлсэн үгэндээ, египтийн ирггэд “ эрх чөлөөт эрэгтэй болон эмэгтэй, лалын болон христийн шашинтнууд шинэ төрийг төвхнүүлж эхлэх “ шаардлагатай байна гэв. Нөгөөтэйгүүр, шинэ Үндсэн хуулийг шүүмжлэгчид уг баримт бичгийг лалын шашинтнуудад ашигтай болсон бөгөөд хувьсгалын найдвараас урвасан гэж үзжээ. Тэдний үзэж байгаагаар, шинэ Үндсэн хууль нь эмэгтэйчүүд ба христийн шашинтнуудын эрхийн хангалттай хэмжээний батлагаа болж чадахгуй байна. Христийн шашинтнууд нь тус улсын хүн амын 10 орчим хувийг эзлэдэг.

Египтийн үндсэн хуулийн үндсэн заалтууд нь : шариатыг хууль эрхийн эх үүсвэр хэвээр үлдээж, христийн болон иудаизмын шашнууд нь христийн болон еврейчүүдийн эрхийн үндсэн эх сурвалж байх бөгөөд шашны эрх болон эрх чөлөө нь зөвхөн лалын, христийн болон еврей шашинтнуудад баталгаатай байх ажээ. Ерөнхийлөгчийн албан тушаалд дөрвөн жилийн хугацаатай хоёр удаа сонгогдох эрхтэй юм.

Мурсигийн талынхан шинэ Үндсэн хууль нь тус улсын эдийн засгийн сэргээн босголтонд нэн шаардлагтай ардчилал, тогтвортой байдлаар хангана гэж найдаж байна.