Дэлхийн хамгийн урт өндөр хурдтай төмөр зам Хятад улсад ашиглалтанд орлоо. Өнөөдөр өглөө нийслээл Бээжин хотыг тус улсын өмнө хэсгийн Гуанчжоу хоттой холбох зорчигчдын анхны галт тэрэг шинэ салаа замаар явлаа. Замын урт 2,2 мйнган км. Шинэ шагамаар явах галт тэрэгний хурд цагт 300 км байх юм. Өнөдөр хурдтай галт тэрэгний замыг ашиглалтанд оруулснаар одоогийн 22 цагийг 8 цаг хүртэл багасгах боломжтой болж байна.

2015 он гэхэд Хятадын ЗГ өндөр хурдтай төмөр замын нийт уртыг 18 мянган км хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Бээжин-Гуанчжоу шугамыг нээснээр БНХАУ -ын одоо ашигллагдаж байгаа өндөр хурдны төмөр замын нийт хэмжээ 9,3 мянган км хүрээд байна. Энэхүү үзүүлэлтээр Хятад улс нь дэлхийд тэргүүн байранд явж байна.

Гэрэл зураг