Тус улсын парламентад консерватор Синдзо Абэг шинэ ерөнхий сайдаар томилох албан ёсны санал хураалт явуулах боломж олгох үүднээс Ёсихико Нода тэргүүтэй Японы засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров. Энэ тухай өнөөдөр японы ХМХ-үүд уламжлав. Синдзо Абэ нь 12-р сарын 16- нд болсон парламентын сонгуульд өөрийн консерватив Либерал-ардчилсан намыг ялалтанд хүргэсэн. Үүний өмнө тус нам сөрөг хүчин болж байсан. Сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын явцад Синдзо Абэ нь тус улсын эдийн засгийг бэхжүүлэх болон төрийн зээлийг багасгахад шийдвэртэй арга хэмжээнүүдийг авна гэж амлалт өгсөн. Түүнчлэн тэрээр 2011 оны хүчтэй газар хөдлөлт, цунами болон цацрагийн дараа үеийн сэргээн босгох ажлын төлөвлөгөөг боловсруулна гэж амласан.

Ойрын үед Синдзо Абэ нь засгийн газрын шинэ танхимын бүрэлдэхүүнийг танилцуулна. Японы ХМХүүдийн мэдээллэж байгаагаар, сангийн сайдын албан тушаалд ерөнхий сайд асан Таро Асо болон эдийн засгийн сайдаар хуучин худалдааны сайд Акира Амари нар болж магадагүй байна. Харин гадаад хэргийн сайдаар Ёрико Кавагути томилогдох магадлал өндөр байгаа тухай өмнө мэдээлж байсан. Японы парламентын гишүүн Ёрико Кавагути 2001 онд экологийн сайдаар ажиллаж байсан бөгөөд 200—2004 онуудад ГХЯ ны сайдаар ажиллаж байв.