Орос улсад анхны газар доорх цахилгаан станцыг барьж байгуулна. Уг барилга нь москвагийн “Сколково” шинэтгэлийн төвийн нутаг дэвсгэр дээр 12 метрийн газрын гүнд байна.Үүнийг байгуулагчид энэхүү объект нь байгаль орчинд огт хор хөнөөлгүй бөгөөд тус станцыг ердөө ганц хүн удирдах болно гэж батлан ярьцгаав.

Гадна байдлаасаа тус объект нь ногоон суулгац болон янз бүрийн ургамлалаар чимэглэсэн дов шиг л харагдах ажээ. Гэхдээ дотор талдаа маш хүчтэй цахилгаан хангамжийн систем байх юм. Уг объект нь 6 мянга гаруй кв метр талбай бүхий 6 давхар байр байна. Барилгын ажилд 11 сая доллар зарцуулжээ. Ийм их өртөгтэй боссон энэхүү обкетыг эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэж үзэж байгаа. Энэ барилга нь маш бага талбай эзлэж байна. Энэ нь нэг кв метр талбай бүр нь алтны үнэтэй их хотуудад маш чухал.

Яваандаа дэлхий дахинаараа газар доорх цахилгаан станц барьж байгуулахад шилжинэ. Эрчим хүчний салбарын энэхүү хандлагад техникийн хүнд шийдлүүд шаардагдана гэж “Сколково” төвийн үр ашигтай технологийн тэргүүн Василий Белов тэмдэглээд

«Ийм жижиг станцууд нь дэлхийд байдаг, гэхдээ нэг олон биш гэж хэлэх байна. Эрчим хүчний сүлжээний нийт хэмжээнд маш цөөхөн байх бөгөөд хэдхэн хувьтай л байгаа. Ихэнхдээ талбайг хэмнэх үүднээс томоохон хотуудад барьж байгуулдаг» гэлээ.

Уг объектын төслийг боловсруулах болон цахилгаан станцыг байгуулахдаа галын аюулгүй байдлыг онцгой анхаарах ёстой юм. Орос улсад анх удаа идэвхигүй хийг ашиглаж трансформаторыг суурилуулсан байгаа. Энэ тойрон байгаа орчинтой ямарч урвалд ордоггүй, гал асдаггүй зэрэг нь объект дээр гал түймрээс зайлсхийх боломж олгож байна. Түүнчлэн, уг трансформатор нь хүнд болон орчин тойронд ямарч нөлөөгүй.

Ойрын таван жилд бас нэгэн ийм жижиг станцыг ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Уг станц нь “Сколково” гийн станцын ижил байх юм. Тэр станцыг бүр “Союз” гэж нэрлэхээр тогтсон байгаа. Станц нь шинэтгэлийн төвийг эрчим хүчээр хангах юм.

Цахилгаан станцуудыг онлайн дэглэмээр зайнаас удирдаж байх юм. Үүнийг ажлуулахын тулд мэргэжилтэнүүдийн баг байхын хэрэггүй гэж Магистраль цахилгаан сүлжээний ерөнхий инженерын орлогч Андрей Жуков ярьж байна.

«2000 оноос эхлэн Холбооны сүлжээний компаниас ашиглалтанд оруулж байгаа бүх объектууд нь үйлчлэх хүнгүйгээр ашиглагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, тэдгээр нь алслагдсан диспетчерийн төвөөс юм уу, жижиг станцаас удирдаж байгаа бөгөөд, ингэхдээ 1-2 хүн ажлуулж байх юм. “Сколково” болон “Союз” жижиг станцууд нь “Союз” станц дээр байрлах нэгдсэн удирдлагатай байх юм» гэж Андрей Жуков хэллээ.

Одоо жижиг станц дээр тоног төхөөрөмж, техникийн болон аюулгүй байдлын системийг суурилуулах ажил явагдаж байна. “Сколковог “ бүрэн хүчин чадлаараа 2013 оны эхэн үеэс ажлуулахаар төлөвлөгдсөн байна.