Орос улсын даргалах “Их хорийн” ДХУ-ын гол зорилго дэлхийн санхүүгийн системийн бүтэцийг шинэчлэхэд оршино. Энэ тухай Оросын Сангийн яамны дэргэдэх “Их хорийн “ ерөнхий зохицуулагч Сергей Сторчактай “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч уулзсан юм.

2013 оны турш Орос улс “Их хорийн” хуралдаануудыг даргална. Дэлхийн санхүүгийн хямрал явагдаж байсан тухайн цаг үед энэ клуб байгуулагдсан нь цорын ганц арга  хэмжээ болж байлаа. 90-ээд оны сүүл үед тодорхой болсон нэг зүйл бол: эдийн засгуудын харилцан хараат байдал нь зарим нэг шүүх ажиллагааны хүрээнд гаргасан шийдвэрүүдээс бусад эдийн засгуудын хөгжлийн явцад нөлөөлөхгүй байхын аргагуй их болж байсан. Эдгээр процессуудыг явуулахын тулд дэлхийн хорин томоохон эдийн засгийг нэгтгэсэн “Их хорь” клуб байгуулагдсан гэж Сергей Сторчак тэмдэглээд

«Энэхүү санаа нь дэлхийн улс төрийн болон эдийн засгийн үнэлгээ, санхүүгийн салбарын өөрчлөлтүүдтэй холбоотой үүссэн юм. Үүнээс “Их хорь” үүдэлтэй. Эхний үед клуб нь сангийн сайд нарын болон Төв банкны захирлуудын санал солилцох талбайн хувиар байсан. Гэтэл хоёрдугаар хагаст дэлхийн санхүүгийн хямрал гарсан. Тэр үед “ Их хорь” улс төрийг ашиглахаар шийдвэрлэсэн. Ингээд мэргэжлийн санхүүчдийн клубээс G -20 нь төрийн тэргүүн нарын клуб болж хувирсан юм. Энэхүү шийдвэр нь зөв зүйтэй байсан бөгөөд хямралын хамгийн бага цэгийг алгасч чадсан юм» гэлээ.

Олон улсын валютын сангийн бодит реформ эхлээд байна. Дэлхийн хямралыг араасаа чангаах тулгамдсан асуудлуудтай холбоотой чухал хрга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байв. Хөрөнгийн захуудын санхүүгийн зохицуулалт нь гол шийдвэрлэх асуудал байв. Тэр үед Санхүүгийн тогтвортой байдлын чуулганыг дахин өөрчилж, Их хорьтой хамт зэрэгцэн оршин Тогтвортой байдлын чуулганыг байгуулсан юм. Энэ байгууллага нь Тогтвортой байдлын зөвлөл болсон юм.

Орос улсаар даргалуулсан G-20 нь дэлхийн санхүүгийн системийн бүтэцийн өөрлөлт шинэчлэлтийг хийнэ. Дэлхийн санхүүгийн системийн үндэс сууриар урьдын адил ОУВС болон нөөцийн валютууд доллар, евро хэвээрээ байх болно. Гэхдээ дэлхийн санхүүгийн системийн шинэ хэлбэр өөрчлөгдөж магадгүй юм гэж Сергей Сторчак ярьж байна.

«Энд юуны өмнө Олон улсын валютын сангийн дотор үйлдвэр хөгжсөн хуучин орнууд болон шинээр бүрэлдэн тогтож байгаа орнууд ба зах зээлийн харьцааны өөрчлөлтийн тухай яригдаж буй юм. Энэ бол маш хүнд процесс. Энд хөгжилтэй орнуудаас хөгжиж байгаа орнууд руу квотын шилжүүлэлт явагдаж байна.

Манай даргалах жил бид системийн хоёр асуудлыг шийдвэрлэнэ. Нэгдүгээрт, энэхүү квотыг гаргадаг томъёогоор тохиролцоонд хүрэх. Хоёрдугаарт, эдгээр квотуудыг дахин хэлэлцүүлнэ.  Эдгээр шийдвэрүүдэд хүрсэний дараа, гуравдахь шийдвэрийг уялдуулан эдгээр квотыг буюу мөнгийг нэмэгдүүлсэний дараа гишүүн орнууд нь  олон улсын валютын санд өөрийн татварыг оруулна» гэж Сергей Сторчак хэллээ.

“Их хорь” дэлхийн томоохон 19 улс гүрнийг болон Европын холбоог нэгтгэдэг юм. G-20 орнууд нийлээд дэлхийн ДНБ-ний 90 % үйлдвэрлэж байгаа төдийгүй, дэлхийн худалдааны 80 % ноогдож байна. Орос улс 2013 онд энэ нэгдлийг тэргүүлэх болно.