Хятад улс нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой арван орны нэг болов.БНАСАУ сансрын гүрэн улсуудын клубд нэгдэв. Азийн улс- Хятад 5 дахь ангилалын сөнөөгч онгоцыг анх удаа зохион бүтээж туршив. Эдгээр нь 12 жилд нэг удаа болдог энэ луу жилийн бэлгэ тэмдэг, шувтарч байгаа оны гол үйл явдал болжээ.

Сансар, тэнгэр, тэнгис далайд гарсан ахиц дэвшилд нэг утгаар хандахгүй байна. Ингэхийг урьдчилан таамаглаж байсан. Хятадын анхны нисэх онгоц тээгч хөлөг онгоц ойрын арван жилд ажиллах Хятадын удирдлагыг сонгосон ХКН-ын ХУ111 их хуралд өргөсөн хамгийн үнэтэй бэлэг болсон юм. Энэ нь мөн салбарын тэргүүлэгч АНУ-ын сэжиг төрөөлэв. Хятад улс нисэх онгоц тээгч хөлөг онгоцороо тэнгис далайд АНУ-ын монопольт байдлыг сөрөн зогсож мэднэ гэж Пентагон үзжээ. Хятадын нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг чухам луу жил ашиглалтад оруулав. Энэ жил АНУ-ын тэнгис далайн шинэ стратеги гараа авсан. Мөн стратегийн дагуу америкийн Тэнгисийн цэргийн флотын гуравны хоёрыг түүний дотор шумбагч хөлөг, нисэх онгоц тээгч хөлөг онгоцуудыг Ази Номхон далайн бүс нутагт өөрчлөн байрлуулна.

Одоогоор хятадын нисэх онгоц тээгч хөлөг Тэнгисийн цэргийн флотын бодит зэвсэг биш бэлэгдэл төдий зүйл байна. Энэ нь гүрэн улсын байр сууриа бэхжүүлэх гэсэн Хятад улсын бас нэг оролдлого гэж Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Павел Каменнов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Хятад улс 2015 он гэхэд ерийн хүчний төхөөрөг бүхий 4 нисэг онгоц тээгч хөлөг, 2020 он гэхэд атомын төхөөрөг бүхий нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Энэ нь Хятадын Тэнгисийн цэргийн хүчний боломжийг нэлээд өргөжүүлнэ. Нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Энэтхэгийн далайгаар Ойрхи Дорнод, Хойд Африкаас Хятад улсад нефть тээвэрлэх замыг хамгаална» гэв.

Хятадын нисэх оногоц тээгч хөлөг онгоц алсын замд гараагүй боловч Азийн хэдэн улсад шуугиан дэгдээв. Энэ нь бүс нутгийн байдал хурцдсан нөхцөлд Хятад улсаас шахалт үзүүлэх шинэ хөшүүрэг болно гэж эдгээр улс үзсэн байна. Хятад улс «Зянь-31» 5 дахь үеийн шинэ сөнөөгч онгоцоо анх удаа туршиж, сэтгэлийг түгшүүлэв.

Шинэ сөнөөгч онгоц Япон улстай санал зөрөлдөөн хурцдсан нөхцөлд Зүүн-хойд Хятадын Ляонин мужаас нисэв. Бээжин Зүүн Хятадын тэнгист нутаг дэвсгэрийн асуудлаар Токиотой үүсгэсэн маргаанд хатуу байр суурь баримталж байгаагаа шинэ ангилалын сөнөөгч онгоцынхоо анхны нислэгээр батлав.

Умард Солонгосын шинэ удирдагч Ким Жон Ун засгийн эрхэнд гарсан анхны жил өөрийн эцэг Ким Чен Ирийн гэрэээсийг биелүүлж, БНАСАУ-ыг «сансрын клубын» гишүүн болгов. БНАСАУ-д энэ үйл явдлыг хагас сарын турш тэмдэглэж байна. Умард Солонгос баллистик технологийг эзэмшихийг азнах тухай НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг зөрчсөн нь 2012 онд цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй дэглэмд учирсан гол сорилт болов. Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Александр Воронцов үүнд анхаарлыг хандуулаад

«БНАСАУ бусад орны нэгэн адил сансрыг энх тайван зорилгоор эзэмших эрхтэй гэдгээ иш үндэс болгож байна. Хэн ч тус улсыг энэ талаар тогтоон барьж чадахгүй. Ямар ч хувьсгал үүнд саад болж чадахгүй гэж Пхеньян үзэж, пуужин-сансрын технологийн хөгжлөөр эрхээ батлаж байна» гэв.

Хятадын нисэх онгоц тээгч хөлөг онгоц, 5 дахь үеийн сөнөөгч онгоц болон умард солонгосын хиймэл дагуул бүс нутгийн орнуудад шинээр хандахад хүргэв. Түүнээс гадна хөршүүдтэйгээ харилцааг түгшүүртэй болгосон ч өөрийн аюулгүй байдлыг хангах хандлагыг Азид бэхжүүлэв. Дэлхий дахинаас Азид тулгарах шинэ сорилт хэмээн дүгнэхийг мэдсэн ч ахиц дэвшил гаргахын төлөө зүтгэх хандлага бас мэдрэгдэв.