БНСолонгос Улсын шинэ ерөнхийлөгч юуны түрүүнд эдийн засаг, нийгмийн зорилтыг биелүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, БНАСАУ-тай харилцааг хэвийн болгох асуудлыг хойшлуулвал зохино хэмээн өмнөд солонгосын олонхи сонгогч үзэж байгаа бололтой. Ерөнхийлөгчээр сонгогдсон Пак Кын Хе бас тэгж үзэж байгаа бол Солонгосын хойгт ноцтой асуудал тулгарна гэж Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын судлалын хүрээлэнгийн ажилтан Андрей Иванов үзэж байна.

Сонгуульд хэн ч  ялсан  ерөнхийлөгч Ли Мён Бакын алдааг засаж, Пхеньянтэй харилцааг арга буюу сайжруулна гэж шинжээчид Өмнөд Солонгост ерөнхийлөгчийн сонгууль явагдхаас хэдэн сарын өмнө санал нэгтэй үзэж байсан билээ. Энэ нь тод зүйл. Харин олон нийтийн  эсэргүүцлийг давах нь бас тодорхой юм.

Өмнөд Солонгосын олон нийт БНАСАУ-ыг хэзээ ч таалахгүй байсан. Улс үндэстэн хагаран бутрасан эмгэнэлт хэрэг явдал болон Кимийнхний дарангуйлагч дэглэмд дарлагдсан умард солонгосын ахан дүүсийг өрөвдөх талаар Өмнөд Солонгост ярих дуртай. Ерөнхийлөгч Ким Дэ Жун Пхеньянтэй эвлэрэх бодлого явуулж эхлэсэн нь Умард Солонгост хүмүүнлэгийн өргөн тусламж үзүүлэхийг шаардав.

Тэгээд ажиллах хүсэлгүй,ажиллаж чадахгүй умардынхныг ямар учраас бид тэжээх болсон бэ? гэж өмнөд солонгосын олон оршин суугч зэвүүцэв. Олон нийтийн санаа бодол ийм байсан ч Ким Дэ Жун, дараа нь Но Му Хен нар Пхеньянд хүмүүнлэгийн тусламж цаашид үзүүлж, Кэсон орчмын аж үйлдвэрийн цогцолборт умардынхны хөдөлмөрийг ашигласаар байв.

Харин прагматик үзэл баримтлагч Ли Мён Бак хэвийн ажиллаж байсан системд цохилт өгөв. Мэдээжээр тэрээр Кэсонд хувийн бизнесийг зогсоож чадаагүй. Гэвч хүмүүнлэгийн тусламж БНАСАУ-д цаашид үзүүлэх явдлыг Пхеньян пуужин-цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж, ардчилсан шинэтгэл явуулахтай холбон үзсэн юм. Ийм мэдэгдэл солонгос дундын харилцааг эрс хурцатгаж, эмгэнэлт хэрэг явдалд хүргэв. Дараа нь Өмнөд Солонгос, АНУ хоёр Шар тэнгист хамтрасан цэргийн сургууль явуулахаас татгалзах БНАСАУ-ын хүсэлтийг тоомсорлохгүй байв.

Пхеньян мөн цэргийн сургуулийг өдөөн хатгалга хэмээн үзэв. Тэгээд умард солонгосын цэргийн хөлөг онгоцууд өмнөд солонгосын Ёнпхёндо арлыг галт сумаар бууджээ. Хүмүүс амь үрэгдэв. Иймээс Өмнөд Солонгосын оршин суугчид Пхеньяний дэглэмд улам дургүйцэв. Одоо БНСолонгос Улсын шинэ ерөнхийлөгчийн БНАСАУ-тай эвлэрэхээр хийсэн ямар ч алхамыг шүүмжилж мэднэ. Манай нутаг дэвсгэрийг буудаж байгаа гэмт хэргийн дэглэмтэй эвлэрч болно гэж үү?

Өмнөд Солонгосын оршин суугчид Пхеньянээс аюул үнэн хэрэг дээр учрахыг мэдрэхгүй байгаа нь эвлэрэх хүсэлгүй болоход нөлөөлсэн бололтой. БНАСАУ-ын цөмийн туршилт, алсын тусгалтай пуужингийн хөөргөлт бол Вашингтонд явуулсан мэсэж төдий зүйл хэмээн тэд үзэж байна. Тэгснээрээ хэлэлцээ хийхэд америкийн талыг хүргэхийг тус улс оролдож байна. АНУ эдгээр уриаг хайхрахгүй байгаад хэргийн учир оршино.

Энэ нь Умард Солонгосын удирдлагыг бухимдуулж, Югослав улс буюу Ойрхи Дорнодын орнуудын дэглэмүүдийн гунигт хувь заяаг давтахаас эмээхэд БНАСАУ-ыг хүргэж байна. Ийм нөхцөлд Сөүлээс эвлэрэх замаар хийх алхам Умард Солонгосын удирдлагыг тайтгаруулж мэднэ. Ойрын үед ийм алхам хийхгүй бол Пхеньяний үйлийг урьдчилан харахын аргагүй болгоно. Мэдээжээр Умард Солонгос АНУ-д цохилт өгөхгүй. Тэгэх нь амиа хорлосон хэрэг болно.

Өмнөд Солонгосын шинэ удирдлага Ли Мён Бакын алдааг засахад бэлэн байгаагаа харуулахгүй бол БНАСАУ-аас ямар нэг цэргийн ажиллагаа явуулж, Өмнөд Солонгосыг айлган сүрдүүлж болзошгүй. Энэ нь 2010 онд Ёнпхёндо арлыг буудсантай төстэй ажиллагаа болж мэднэ. Тэгвэл Өмнөд, Умард Солонгос эвлэрэх хэтийн төлөв үгүй болж, хоёр тал мөргөлдөөн үүсгэхэд дөхөх юм.