Хомс хотод сирийн цэргийнхэн сөрөг хүчний эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээлэл бол өдөөн хатгасан хэрэг юм гэж Сири улсаас Москвад суугаа элчин сайд Рияд Хаддад үзэж байна. Тэрээр «Интерфакс» агентлагад ярилцлага өгөхдөө ийм мэдээлэл Сири улсын дотоодын хэрэгт гаднаас оролцох шалтаг бий болгоход чиглэгдсэн гэлээ. Харин Орос, Хятад улсууд байдлыг ийнхүү даамжруулахаас сэрэмжлэнэ гэж элчин сайд тэмдэглэв. Гадаадын тухайлбал түрк, арабын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сирийн мөргөлдөөнийг үнэн бодит байдлыг харгалзан тайлбарлахгүй байна гэж Хаддад тэмдэглэн хэлжээ.