Сүүлийн гурван хоногт АНУ-д худалдсан сумны бүх тоо хэмжээ ерийн 3,5 жилд худалдаж байсантай тэнцэж байна гэж дэлхийн томоохон зэвсэг нийлүүлэгчийн нэг Brownells компани мэдэгдлээ. Коннектикут муж улсад олон сурагчийг буудан хөнөөснөөс хойш эрэлт эрс нэмэгдсэн гэж компанийн ерөнхийлөгч Пит Браунелл мэдээлэв. Түүнээс гадна галт зэвсэг худалдан авах тухай хууль тогтоомжийг ширүүсгэх гэж байгаатай холбогдон зэвсэг,сумын худалдаа нэмэгдсэн байх. Өөр зэвсэг үйлдвэрлэгч, нийлүүлэгчид Коннектикутын эмгэнэлт хэрэг явдлыг харгалзан худалдааны хэмжээг зориуд багасгаж байна. Тухайлбал Cabelas худалдааны сүлжээ Bushmaster AR-15 винтоовыг Коннектикут муж улсад худалдахаа болив. Ланза энэ винтоовоор хүүхдүүдийг буудан хөнөөсөн билээ.